Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарна

Нийтлэл   Улс төр 19:56 , 2023-9-5

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймагт ажиллаж иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. 
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын реформын талаар иргэдэд мэдээлэл өглөө. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ авлигын эсрэг тууштай тэмцэхээ Ерөнхий сайд онцолж иргэдээ хамтран тэмцэхийг уриаллаа. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих бодлого явуулж байна.

Орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн ипотекийн зээл олгох, шилжин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох, дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөхөөр шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 13 аймаг байна. Цаашид аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн танилцууллаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа.

 

Увс аймгийн иргэд баруун бүсэд улаан буудайн агуулах барих, сүүлийн хоёр, гурван жил дараалан ургац алдсан тариаланчдын өр зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх, ургац, мал сүргээ зах зээлд борлуулах гарц, бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна гэв. Мөн хил дамнасан малын хулгай Увс аймагт гаарч хил орчмын сумдын малчдын амьдралд хүнд дарамт учруулж буйд Засгийн газар арга хэмжээ авах, тэтгэврийн зөрүү, мэргэжлийн ялгааг арилгах, орон нутагт төрийн бодлогууд хангалттай хэрэгжихгүй, улс төржиж буйд анхаарахыг хүслээ.

Улс орны хөгжлийг цогцоор нь харж, авлигын эсрэг тэмцэл өрнүүлж буйг дэмжиж, хууль зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох, шүүхийг шинэчлэх шаардлага байгааг санууллаа. Ерөнхий сайд хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдээд цаашид багш, эмч, малчдын асуудал, хүний хөгжил Засгийн газрын анхаарлын төвд байх болно. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлснээр багш, эмч нарынхаа цалин хөлсийг нэмэхээс эхлээд олон эерэг өөрчлөлт гарах тул иргэдийг оролцоотой байхыг хүслээ.

Түүнчлэн улс төржилт, талцал хуваагдал орон нутагт ажиглагдаж байгаа тул төр, олон нийтийн эрх ашгаас давсан улс төржилт, талцал байж болохгүйг санууллаа.
Увс аймаг 91.071 хүн амтай, хөдөлмөрийн насны 56 мянган иргэнтэй. Аймгийн ДНБ 2020 онд 466 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 644 тэрбум төгрөг болж нэмэгдэж нэг хүнд ногдох ДНБ 7.5 сая төгрөгт хүрчээ. ОХУ-тай хоёр боомтоор холбогддог, өдөрт 150-200 машин, 500-800 хүн зорчиж байна.

2024 оны улсын төсөвт иргэд дараах саналыг өгч, эрэмбэллээ.

1.  Увс нуур-Улаангом чиглэлийн 26.3 км автозам

2.  Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км автозам

3.  Улаангом сумын цогцолбор 1-р сургуульд кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх, дотуур байр, спортын цогцолбор барих

4.  Аялал жуулчлалын байгалийн өв газарт цэвэрлэх байгууламж, авто зогсоол, отоглох цэг бүхий тохижилт /Увс, Улаангом/

5.  Улаангом сумын арын дөрвөн замын уулзварын тойрог Цагаан хаалга хүртэлх баруун тойргийн авто замын шинэчлэл, гэрэлтүүлэг /Увс, Улаангом/

6.  Турууны голын төмөр бетон гүүр, 109.15 у/м, Бухын голын 9,6 у/м гүүр, 1,1 км авто зам /Увс, Батуунтуруун/

7.  “Шинэ сэргэлт -Увс”, “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл

8.  Увс аймгийн Бөхмөрөн сумын сургуулийн барилга

9.  Улаангом-Тэс чиглэлийн авто замын зарим хэсгийг сайжруулах ажил / Увс, Тэс  сум/

10. Сумын төвийн бетон зам, гэрэлтүүлэг /Увс, Бөхмөрөн, Тариалан сум/


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22