“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Нийтлэл   Нийгэм 17:15 , 2023-8-21

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүлэмжийн хийг 12.3% бууруулах зорилт тавьж, улмаар Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсны дагуу салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аймаг, орон нутгийн оролцоог ханган, зорилтот үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад сурталчлах шаардлагатай байна.  

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон улсын чуулган”-ыг зохион байгуулж байгаа юм.

Залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах нь олон талт оролцоог хангаж, шинэлэг инновацын төв бий болгон, залуучуудын манлайлалтай Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулахад энэхүү чуулганы зорилго оршино.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганд 200 гаруй хүүхэд залуучууд танхимаар болон цахимаар оролцож байна. 

Чуулганаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчны асуудалтай холбоотой бодлого, шийдэлд хүүхэд залуучуудын хувь нэмрээ оруулах чадвар, хүчин чадал, мэдлэг ба харилцаа холбоог бий болгож, бэхжүүлэх, хүүхэд залуучуудын дуу хоолой, үзэл бодол ба санааг уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн бодлого боловсруулах үйл явц, харилцан ярианд бүрэн оролцуулах байдлыг хангах, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын Бага Хурлын (COP) үйл явцад хүүхэд залуучуудыг хэрхэн үр дүнтэй оролцуулах загварыг гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна.

Чуулганаас дараах үр дүн гарахаар төлөвлөж байна. 

  • Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болно,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжууд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ сувгуудыг нээнэ, 
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хүүхэд залуучуудын оролцоог эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргахад зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэнэ,
  • Эрүүл мэнд, жендeр, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендeрт суурилсан хүчирхийлэл, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлт болон бусад ТХЗ-уудын хоорондын уялдаа холбоог олж тогтоох, залуучуудыг чадавхжуулах, инновацын хакер/төв бий болгох зэрэг залуучуудын манлайлалтай иргэний нийгмийн хөдөлгөөний төсөл боловсруулах зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22