Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд оролцож үг хэллээ

Нийтлэл   Улс төр 14:52 , 2023-8-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Төрийн ордонд эхэллээ. Их хуралд оролцохоор дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтэд оролцож үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, монгол судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Их Монгол Улсын ариун гал голомт манай сайхан оронд тив дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж буй Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Улаанбаатар хотноо 1959 онд зохион байгуулагдсан “Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал”-аас үүдэлтэй Олон улсын монголч эрдэмтний их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал гээд нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байна.

Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний XII их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэхээр хуран чуулаад байна.

Монголчууд бидний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн дүгнэж, дэлхий ертөнцөд сурталчлан таниулсан үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, бүтээл туурвил, хичээл зүтгэлийн үр дүнд “Монгол судлал” хэдэн зууны өмнөөс үүсэн бий болж эдүгээг хүртэл өргөжин хөгжсөөр ирсэн билээ.

Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна.

Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, нэгэн насны амьдралаа зориулж ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон түүхтэй билээ.

Өнгөрсөн жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид оролцсон.

Тус хурлын оролцогчид Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгыг дэмжин Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулсан нь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа олон улсын тавцанд улам өсөн бэхжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн дэлхий нийтэд зарласан билээ.

Энэ бол зуун зууныг өртөөлөн ирсэн эвийг сахиж, энхийг эрхэмлэн, амар амгалан аж төрөх монгол төрийн үзэл санаа, үнэт зүйлийг өнөө цагийн монголчууд бид өвлөн уламжилж, залгамжлан баримталж байгааг үнэлсэн хэрэг юм.

Цаашид ч Монгол улс дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний амар амгалан, аюулгүй байдлын төлөөх үйлсэд идэвх санаачилгатай оролцож, энэхүү байр сууриа улам бүр бататган бэхжүүлэх болно.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид оо,

Нэгэн цагт Монголын Эзэнт Гүрний алтан аргамж болсон элч нар хүлэг морины хурдаар дэлхий дахинд Монголын их амар амгаланг зарлан тунхаглаж байсан бол энэ цаг үед эрдэмтэн мэргэд Та бүхэн Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах эрдэм судлалын элч болж байгаа билээ.

Монгол үндэстний дэлхий дахинд дуурьсагдсан арвин баялаг түүх, хүн төрөлхтөнд үнэлэгдсэн агуу их гавьяа зүтгэл, тив дэлхийд гайхагдсан дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, өвөрмөц нандин өв соёлыг судлан шинжилж, олон улсад монгол судлалыг хөгжүүлэх Та бүхний их үйл хэргийг Монголын төр бүх талаар дэмжин хамтран ажиллах болно.

Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийт оролцогч эрдэмтэн судлаач Та бүхний эрдэм судлалын их үйл хэрэгт өндөр амжилт хүсье.

Монгол судлал үеийн үед хөгжин дэлгэрэх болтугай” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22