Дархан-Уул аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа

Нийтлэл   Нийгэм 19:58 , 2023-6-17

Онцгой байдлын ерөнхий газар Дархан-Уул аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд “Ослын удирдлагын тогтолцоо” сургалтыг ЭМЯ, ДЭМБ болон АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай хамтран зохион байгуулсан нь орон нутгийн түвшинд анхны тохиолдол боллоо.

Аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор ажиллуулж, жигдрэлтийн дадлага сургуулийг хийлээ. Жигдрэлтийн дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, мэргэжлийн 20 анги, ерөнхий зориулалтын 4 анги, тусгай зориулалтын 4 анги, 4 сумын Засаг дарга, Тамгын газрын ажилтнууд нийт 915 томилгоот бүрэлдэхүүн, 68 автомашин, 4448 багаж, техник дэлгэж оролцлоо.  Энэ удаагийн Дархан хотын бэлэн байдлын үзлэг орон нутгийн хэмжээнд хамгийн олон бүрэлдэхүүнтэй болсноор онцлог боллоо.           

Хонгор сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн хүрээнд 28 гэр, 7 асар, 7 автобус, зөөврийн 2 вагончигийг хээрийн зориулалтаар бэлтгэн 800 гаруй шилжүүлэн байрлуулж, төрийн бүхий л шатны үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийн хүрээнд 13 майхан, асарт 20 ор дэлгэж, 28 нэр төрлийн 564 эм, эмнэлгийн хэрэгсэлтэйгээр 75 эмч, эмнэлгийн ажилтнууд 17 өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх дадлага хийлээ.

Хээрийн мал эмнэлгийг малын  удмын сангийн үндэсний төвийг түшиглэн байгуулж, 5 асар, майхан,  ариутгал халдваргүйтэлийн нэг машин, 15 хүн , хүч техниктэйгээр ажиллаж, шатаах зуухыг ашиглан өвчилсөн малыг шууд устгах нөхцлийг бүрдүүлж, малын өвчинг тархан дэлгэрэлтийг богино хугацаанд таслан зогсоох үйл ажиллагааг зохион байгууллаа. Гоц халдварт өвчнөөр өвчилсөн малын сэг зэмийг шатааж устгаж аюулгүй болгох үйл ажиллагаа нь мөн анх удаа явагдлаа.

Мөн аймгийн хэмжээнд гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулахад 57 мянга иргэн хамрагдсан нь нийт хүн амын 54 хувийг эзэлж байна.

Штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс,  бүх шатны Засаг дарга, алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, ерөнхий болон сургуулийн өмнөх  боловсролын нийт 200 орчим  удирдах  бүрэлдэхүүн “Олсын үеийн удирдлагын тогтолцоо”-оор  хөдлөлт, хүн, малын гоц халдварт өвчин, үйлдвэрийн ослын зонхилсон цагийн байдал дээр ажиллаж, болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа ханган, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотголоо.

Мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуульд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот  бүрэлдэхүүн, хуулийн этгээдийн нийт 154 ажилтан, алба хаагч, 16 техник, хэрэгсэлтэйгээр оролцож, байгууллага хоорондын уялдаа холбоог хангалаа. Тактикийн дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх,  аврах 111 дүгээр ангийн алба хаагчид, нисдэг тэрэгтэйгээр оролцож, аймгийн болоод бүс, улсын хэмжээнд гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагааг харууллаа.

Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд,  идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай буюу “Онц” дүгнэлээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22