Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ

Улс төр 18:30 , 2023-5-17

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм.

Д.Тогтохсүрэн: УИХ-д суудалтай намууд гишүүдийн тоог 126 болгохоор санал нэгдсэн

Иргэдийн олонх нь холимог тогтолцоог дэмжиж байна. Ингэхдээ тойргийн төлөөлөл буюу мажоритар системээр сонгогдох гишүүдийн тоо нь давуу байх нь зүйтэй гэсэн санал давамгайлж байна. Харин гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж байгаа хэдий ч 152 болгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ардчилсан намаас холимог тогтолцоог 60/40 буюу тойргоос 60 хувь, жагсаалтаар 40 хувь нь бүрддэг байхаар санал дэвшүүлсэн. Улсын Их Хуралд суудалтай гурван намын төлөөлөл ярилцаад санал нэгдлээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгоод 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог байхаар санал гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна.

 О.Цогтгэрэл: Гишүүдийн тоог 126 болгосноор иргэдийг төлөөлөх чадвар сайжирна

Үндсэн хууль гэдэг бол зөвшилчлийн том баримт бичиг. Тал талын байр суурийг сонсож олон удаагийн уулзалт хэлэлцүүлгийн дараа бид ийм шийдвэрт хүрч байна. 126 гэдэг тоонд тодорхой үндэслэл бий. 1992 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал 76 гишүүнтэй байна гэж заасан. Тэр үед нэг гишүүн 27 мянга орчим иргэнийг төлөөлж байсан. Өнөөдрийн хүн амын тоог харгалзан үзэж 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж чадвал нэг гишүүний иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж үзсэн.

Т.Доржханд: Гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй

Ардчилсан намаас дэвшүүлсэн саналыг манай нам хүлээж авсан. Харин дараа нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хэлэлцэх үедээ Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байгаа. Учир нь Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлж байгаа бол орон нутагт 25-30 мянган хүн төлөөлж байдаг.

Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг улс төрийн намуудын дарга нар тохиролцсон. Өнөөдөр нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй байдаг бол үүнийг хязгаарлаж, илүү зардалгүй байх тал дээр санал нэгдсэн. Иргэд жагсаалт дээр болгоомжтой хандахыг сануулдаг. Тиймээс жагсаалтад нэр цэвэр хүмүүсээ оруулж, санамж бичиг байгуулъя гэдэг саналыг ХҮН-ын зүгээс гаргаж байгаа. Эрх барьж буй нам дэмжсэн гэлээ.  

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа ямар өөрчлөлтүүд орсон талаар дахин иргэдэд танилцуулж, санал авах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22