Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа

Нийтлэл   Улс төр   Нийгэм 18:19 , 2023-5-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт байрлах Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн болон тус аймаг дахь “Улаанбаатар гурил ХК-д ажиллалаа.

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД 9,641 ТОЛГОЙ МАЛ, АМЬТАН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА

Малын удмын сангийн үндэсний төв 2022 онд дотооддоо 22 мянган тун үр үйлдвэрлэж, гадаад улсаас 16 мянган тун үр импортолсон байна. Энэ жил 24 мянган тун үр үйлдвэрлэж, 1,000 тун үр импортлох юм.

Богино хугацаанд өндөр ашиг шимтэй мал гарган авах, нэгэн жигд өнгөтэй 14,0-15,0 микрон нарийнтай ноолуур өгдөг ямаа олноор үйлдвэрлэх, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх зэрэг төсөл хэрэгжүүлж байна.

2024 он гэхэд Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн стандарт, шаардлагад тэнцсэн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн үндэсний генийн санд бүрэн хадгалж дуусахаар төлөвлөжээ.

Тус төвийн удирдлагууд “Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжиж бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлэх санал гаргалаа.

Мөн 2026 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэрт шилжүүлэхийн тулд Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ЭЛИТ ҮРИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Ургамал газар тариалангийн хүрээлэн нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэл, техникийн болон тэжээлийн ургамлын:

  • Шинэ таримал, сорт бүтээх
  • Гадаадын таримал сорт нутагшуулах
  • Шинэ таримал, сорт тариалах технологи боловсруулах
  • Таримал ургамал бордох технологи
  • Элит үр, булцуу, суулгац үйлдвэрлэл
  • Таримлын генетик нөөцийг хамгаалах, баяжуулах
  • Таримал ургамлын биохими технологийн үнэлгээ
  • Хөрсний үржил шимийн төлөв байдал тогтоох, сэргээх
  • Хөрсний бичил биетний судалгаа, бордоо үйлдвэрлэл
  • Тариаланчдад сургалт, зөвөлгөө өгөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг.

Үр тарианы селекцийн судалгааны үр дүнд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сорт нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

Төмсний таван сорт шинээр гарган, 13 сорт нутагшуулж, 15 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулан үйлдвэрлэлд шилжүүлсэн. Шинэ сортын төмсний ургац улсын дунджаас 15-30 хувь илүү байна.

 Мөн хүнсний ногооны 68 сорт, жимс, жимсгэнийн 50 гаруй сортыг нутагшуулж, гоёл чимэглэлийн  5 сортыг тарималжуулсан нь үр дүнгээ өгчээ.

Тус хүрээлэн 25,000-30,000 сортын үрийг дунд хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай бөгөөд урт хугацаанд хадгалах төхөөрөмжид 10,000 сорт дээж хадгалж байна.

Цаашид судалгааны суурь санхүүжилтыг тасралтгүй тогтмол олгодог байх, лаборатори, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах,  судлаачдын цалин, хангамж, орон сууцны нөхцөлийг сайжруулах зэргийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.

“УЛААНБААТАР ГУРИЛ” ХК ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ, УЛМААР ЭКСПОРТОД ГАРГАНА

“Улаанбаатар гурил” ХК 2001 оноос хойш 1,000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн байна.

2012 онд Дархан-Уул аймагт салбар үйлдвэрээ ашиглалтад оруулж 155 хүнийг тогтмол ажлын байраар хангасан. “Орон сууц-I” хөтөлбөр хэрэгжүүлж 35 ажилтныг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгож, 22 хүнийг орон сууцаар хангахаар хамтрагч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

Зах зээлийн 34 хувийг дангаар хангадаг тус компани цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсны зэрэгцээ БНХАУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх зөвшөөрлийг тус улсын холбогдох байгууллагаас аваад байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08