Словени Улсын Любляна хотноо энэ 5 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд болж буй “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх конвенц” батлах Дипломат бага хурлын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн дэд сайд Пабло Теттамантитай уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал эмнэлэгийн салбарт гүнзгийрүүлэх сонирхолоо илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын чухалыг тэмдэглэв.
Аргентиний талаас хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх ерөнхий зураглал гарган ажиллах санал тавьж, уялдаа холбоог ханган ажиллахаар тохиров.
Сэтгэгдэл