“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 19 дугаарын тойм

Нийтлэл   Улс төр 17:52 , 2023-5-15

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм. Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуульд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4, 23.6 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “,5.3.19” гэснийг тус тус хасаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.19 дэх заалтыг, 21 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай  Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: -Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх; -Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;-хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан тариаланчдад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг агро-технологийн хугацаанд нь цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах; -“Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засаглалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах; -“Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Харин Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор  Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны, Дамдинсүрэнгийн Өнөрболорыг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Дамдинсүрэнгийн Өнөрболорыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Жаргалтулгын Эрдэнэбатыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг томилж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Хайдавын Чилаажавыг чөлөөлжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай  Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Үүнд: Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар.

Мөн эмхэтгэлийн тус дугаарт Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд тус зарлигуудаар Одын Цэнд-Аюушийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт  Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн ба тухайн тогтоолын хавсралтаар “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан байна. Энэ журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах ажээ 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08