Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтлэл   Улс төр 19:18 , 2023-4-7

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

  Эхлээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг энэ үеэр горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжснээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.

 Дараа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч Б.Энхбаяр гишүүн, төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар тус тус танилцуулсан юм. Түүнчлэн гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 31 нь буюу 68.9 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэсэн боловсруулсан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг Г.Занданшатар дарга танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Т.Доржханд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Энхтүвшин гишүүнийг Эдийн засгийн байнгын хорооны, Н.Энхболд гишүүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгажээ.

 Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 65.3 хувь нь дэмжснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

  Энэ өдрийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

  Төсвийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тооцох, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол, анхны хэлэлцүүлэг явуулсныг санал, дүгнэлтэд дурджээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Т.Аубакир нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Сангийн үйл ажиллагааг өөрчилж, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор гарах өөрчлөлтийн талаар тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад Х.Болорчулуун сайд хариулт өглөө. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэх салбарын үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах юм. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан олон ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоо, ашигт ажиллагаагаар санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсчээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд үндэслэсэн мэдээллээр 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тус сан нь 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 301 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө бол 3.5 тэрбум төгрөг нь харилцах, 77.5 тэрбум төгрөгийн бараа, материал, 83 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа аж. Төсвөөс санхүүждэг, аж ахуйн тооцоогоор ажиллах боломжгүй болсон, санхүүгийн байгууллагуудтай бие даан харилцаа үүсгэж, ажил хэрэг явуулах боломжгүй байгаа тус санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдээс товарын болон үрийн улаан буудай хүлээн авч, хадгалах, боловсруулах, тариаланчдад олгох, үрийн буудайн шинэчлэлийн хүрээнд гадаад орнуудаас нийлүүлэгдэж буй үрийн буудайг хүлээн авах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх юм байна. Б.Баттөмөр гишүүн хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн зардлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, салбар дахь даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, сангийн өрийг барагдуулах арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Хөдөө аж ахуйг дэмжих сантай үүсгэсэн санхүүгийн харилцаандаа хариуцлагагүй хандсан иргэн, аж ахуйн нэгжийг “хар жагсаалт” буюу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн, үүний хүрээнд зээл, төлбөрийн барагдуулалт сүүлийн үед нэмэгдэж байгаа гэх мэдээллийг салбарын сайд өглөө. Түүнчлэн ойрын хугацаанд тус сангийн зээлдэгчдийн мэдээллийг нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаагаа дурдсан. Хөдөө аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд холбогдох хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Сангийн өр, авлагын асуудлыг хэрхэх талаад тодруулсан гишүүдийн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулахдаа “Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хорооноос холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, батлуулахаар төлөвлөж байна. Тогтоолын төсөлд компанийн засаглалыг мэргэжлийн холбоод, хоршоодын оролцоог ханган нээлттэй зохион байгуулан цаашдаа олон нийтэд нээлттэй болгох, 10325 иргэн, аж ахуйн нэгжээс авах ёстой 219 тэрбум төгрөгийн авлагыг товлолт хугацаанд багтаан барагдуулах, Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулах явцад ямар нэг алдаа, хийдэл гаргахгүй, өр авлагыг бүрэн шилжүүлж, барагдуулахад анхаарч ажиллах чиглэлийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгана” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд буудай хадгалах, агуулах элеваторын хүртээмж, ашиглалт болон тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг тодруулахад “Угтаал, Сэлэнгэ, Дархан, Хөтөлд сангийн мэдлийн элеваторууд байдаг бөгөөд олон жил ашиглаж байгаа эдгээр элеваторуудад жил бүр төсвийн зардлаар урсгал засвар хийдэг” гэх хариултыг ажлын хэсгээс өгсөн юм. Ийнхүү гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийг хасахыг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн. Ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22