Нийт нутгийн 30 орчим хувьд 23 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна

Улс төр 21:11 , 2023-3-17

Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаар танилцууллаа.

Тэрбээр мэдээлэлдээ, улсын хэмжээнд 15 аймгийн 64 сум зудтай, зудархуу өвөлжсөнөөр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна гэлээ. 2022 онд Монгол Улсад нийт 71.1 сая мал тоолуулсны 9.5 сая нь отроор өвөлжжээ. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь нийт малын 0.8 хувь болоод байгаа юм. Мал сүргийн хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.

Мал төллөлт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 200.0 мянга орчим төл хүлээн аваад байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ онцолж, хаваржилтын байдал сайнгүй байгааг мэдээллээ. Энэ сарын 8-10 өдрүүдэд Ховд,  Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орж салхины хурд 16-24 м/с, зарим үед 27-34 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас Дундговь,  Дорнод аймгуудад  таван иргэн төөрч, есөн аймгийн 15 суманд нийт 41 айлын гэр, нэг саравч, 27 айлын хашаа  нурж, 10 байшингийн дээвэр хуурчээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Мандалговь-Тавантолгой чиглэлийн 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасныг хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Сайд мэдээлэлдээ өвөлд бэлтгэсэн ажлын талаар дурдаж, малчид 1.1 сая тн өвс, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн хужир, шүү бэлтгэснээс одоогийн байдлаар 20.0 орчим хувь нь үлдээд байгааг танилцуулсан юм. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 27.5 мянган тн өвс, 11.8 мянган тн тэжээл бэлтгэж, зарцуулсан байна.

Өнгөрөгч намар 20.0 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулсан буюу хүнсэнд хэрэглэжээ.  Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс үхрийн 8000 тн түүхий, 5000 тн дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор баталсан. Мөн адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэн дээр тоо хэмжээг хязгаарлахгүйгээр экспортлохоор баталсны дагуу БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу гаргаж байна. 2022 онд 16.1 мянган тн, 2023 он гарсаар 17.3 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа ажээ.

Амьд малын экспортын хэмжээ 2022 оны 10-12 сард 2.4 сая ам.долларын өртөг бүхий 28,503 толгой байсан бол он гарснаас хойш 2.1 сая ам.долларын өртөг бүхий 23,440 толгойд хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шуурхай штаб аймгуудтай өдөр тутам холбогдон мэдээ, мэдээлэл солилцон мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, Улсын онцгой комисс, тус комиссын Нэгдсэн Шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газартай нягт хамтран ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдсан юм. Энэ сарын 8-10 өдрүүдэд Ховд,  Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орж салхины хурд 16-24 м/с, зарим үед 27-34 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас Дундговь,  Дорнод аймгуудад  таван иргэн төөрч, есөн аймгийн 15 суманд нийт 41 айлын гэр, нэг саравч, 27 айлын хашаа  нурж, 10 байшингийн дээвэр хуурчээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Мандалговь-Тавантолгой чиглэлийн 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасныг хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Газар тариалангийн салбарт 2023 онд улсын хэмжээнд 369.0 мянган га-д улаанбуудай, 69.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо, 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 586.5 мянган га–д тариалалт хийхээр төлөвлөн, 350.0 мянган  га-д уринш боловсруулж бэлтгэхээр  ажиллаж байгаа сайд танилцуулав. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ хаврын тариалалтад нийтдээ 10.0 мянган тонн  улаанбуудайн үр олгохын  дотор 5.0 мянган тонн элит үрийг ОХУ-аас авахаар тооцож байгаа талаар тэрбээр ярилаа. Мөн хүлэмжийн аж ахуйд тарилах нарийн ногооны үр худалдан авах ажлыг зохион байгуулж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Үүний хүрээнд жилийн 5.0 хувийн хүүтэй 110.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохын 90 тэрбумыг үр тарианы үйлдвэрлэлд, 20.0 тэрбумыг хүнсний ногооны үйлдвэрлэлдчиглүүлэх юм. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн барилга байгууламж болох зоорь, агуулах, үр тарианы үтрэм, өвлийн хүлэмж барих, услалтын ситем байгуулахад зориулан 232.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно. Түүнчлэн техник, технологийн шинэчлэл хийх, механикжуулалтыг сайжруулах зорилгоор тухайн жилд худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 50 хувийг тариаланчдад буцаан олгох, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн 1.0 кг ястай махыг 10700 төгрөг, хонины ястай махыг 8600 төгрөг, ямааны ястай махыг 6400 төгрөгийн үнээр нийслэлийн есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлээд байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг боловч 65 хувь нь талхлагдсан, 100 000 га нь цөл болчихсон учраас олон газарт мал төллөх боломжгүй байна хэмээн онцлон дурдаад, цөлжилт бэлчээрийн даац, малын өвчлөл, түүхий эдийг эрүүлжүүлэх вакцин, туулга угаалга, чанаржуулах, үүлдэр угсаа, чанарлаг байдал, бэлчээрээ хамгаалах, отор хаваржаа өмчлөл зэрэг асуудалд урьд урьдынхаасаа илүү анхаарах хурдтай ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн тэрбээр, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, стандартыг мөрдүүлэх, улмаар боловсруулан экспортлох боломжийг дэмжиж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа урагшлуулах, хүндээ, малчдадаа, тариаланчдад ээлтэй бодлого дутагдалтай байгааг сануулав. Иргэд сонгогчид, малчид тариаланчид эрх баригч намаас урьд өмнөх сонгуулиудад амласан арьс ширийг дотооддоо боловсруулдаг болох, махны экспортын хэмжээг 150 000 тонн хүргэх гэх мэт сануулж, нэхэж буйг тэрбээр тэмдэглээд, боловсруулалтыг нэмэгдүүлэхдээ хүчилж хаах биш хөгжих боломжийг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэдээ олгох, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, ургацын богино улирлын тариалалт зэрэг хязгаарлагч хүчин зүйлүүдийг уялдуулах, салбарт явуулж байгаа төрийн ойлгомжгүй бодлогыг халах, бодлого зохицуулалтыг сайжруулах, нутгийн брэндинг, эдийн засгийн бүсүүд, тухайлбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Сэлэнгийн Баянгол, Зүүнхараа тойрсон төмсний, Архангай, Өвөрхангай, Булган аймгийг дамнасан Орхоны хөндийн айргийн, Баянхонгор, Хөвсгөл, Архангай дагасан сарлагийн, Өмнөговь Дундговийг дагнасан тэмээний гэх мэт бүсүүдийг бий болгох зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн нөөцийн махны борлуулалт, нийлүүлэтийг зах зээлийг либералчлах, чөлөөт эдийн засгийг дэмжих зэрэг зорьж буй эдийн засгийн загвар, тэмүүлэлтэйгээ уялдуулж, зах зээлийн гольдрол, зарчим руу нь оруулж, эрүүлээр хөгжих боломж олгох шаардлагатайг онцоллоо.

Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдаа, борлуулалтын талаар Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ж.Батсуурь нар асуулт асуулаа. Гишүүд мал сүргийн хорогдол, хаврын хүндрэлтэй холбоотойгоор өвс тэжээлийн үнийн хөөрөгдөл, бэлчээрийн талхлагдлыг бууруулах талаар явуулж буй бодлого, газар тариалан эрхлэгчдэд үрийн, үнийн хөнгөлөлтүүд олгосоор байхад гурилын үнэ өссөөр байгаа, хүнсний ногоо тариалагчдын усжуулалтын системийг хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, нөөцийн махны нийлүүлэлтийг махны худалдааны салбартай хэрхэн уялдуулж, нийцүүлж буй болон экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ямар алхмууд хийгдэж байгаа зэрэг олон асуулт тавьж, хөдөө аж ахуйн салбарт гарч байгаа бодлогын өөрчлөлтийн талаар тодруулга, хариулт авсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс www.d.parliament.mn цахим системээр ирүүлсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулж, хэлэлцүүллээ. Иргэн н.Доржбатаас, энэ хавар нийт малын хэдэн хувь нь хорогдох талаар тооцоо судалгаа хийсэн эсэх, хэрхэн сэргийлэх, хор хохирлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуусан байна. Мөн, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд тариалалтыг хэдэн га-д хийхээр төлөвлөсөн, дотоодын хэрэгцээгээ хангах эсэх талаар асуусан байна. Баян-Өлгий аймгийн иргэд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход эрүүл ахуйн асуудал чухлаар тавигддагтай холбоотойгоор мал эмнэлгийн үйлчилгээ, санхүүжилтийн талаар асуусан байна. Түүнчлэн иргэн н.Энхболд, малчдын мах, махан бүтээгдэхүүн хямд, арьс шир, дайвар нь үнэгүй шахам байгааддүгнэлт хийж махны экспортыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цөлжилт, бэлчээрийн даацыг зохицуулж буй бодлого, мал сүргийн үүлдэр угсаа, чанар сайжоуулах талаар хэрхэн анхаарч буй талаар www.d.parliament.mn цахим системээр дамжуулан асуусан байна.

Иргэдийн тавьсан асуултуудад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Тунгалаг нар хариуллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08