Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна.

Гүний уурхайн олборлолтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм” гэв. Мөн Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна гэлээ.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм: “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно” гэдгийг онцлов.

 

Оюу Толгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол ажилчид байна.

Энэ өдөр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.  

ОюуТолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08