“Төрийн албаны шинэтгэл - Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт боллоо

Улс төр 19:42 , 2023-3-7

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Төрийн албаны шинэтгэл - Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, төрийн албаны “Хүний нөөцийн удирдлага, мэдээллийн тогтолцоо” цахим системийн танилцуулга, сургалт зохион байгуулах уг хэлэлцүүлэгт төрийн албан хаагчийн 500 гаруй төлөөлөл оролцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна. Иймд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулж, 2022 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн болно.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны зургадугаар сард дэмжсэн билээ. Энэ хугацаанд хуулийн төслийг танилцуулах, төрийн албан хаагчдыг санал бодлыг тусгах, хамтдаа хэлэлцэх зорилтын хүрээнд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Дорнод, Төв аймагт, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулаад байна гэлээ.

Хэлэлцүүлэгт “Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн нар илтгэл тавьсан. Харин “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл”-ийн танилцуулгыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд оролцогчдоос 80 гаруй санал ирүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08