Л.Оюун-Эрдэнэ: Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй.

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, тус хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож өнгөрсөн онд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн болон энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, үндэсний хорооны гишүүдэд цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.

Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй, 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлсэн талаарх тайлан, 2023 онд  тааван зорилтын хүрээнд 65 үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг тус хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.

Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 01-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж болох талаарх илтгэлийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нар энэ үеэр танилцууллаа.

 

Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсныг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов.  

Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн. Гэхдээ цаашид жендэрийн эрх тэгш бус байдлыг залруулахад хэрэгжүүлэх бодлого, хийх ажил чамгүй их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим статистик тоо баримтуудаар тодотголоо.

Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв  тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус, арга, билгийг тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал байна” гэлээ.     

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
-  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх иргэнээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг ижил тэнцүү, идэвхтэй, орхигдуулахгүй хамруулах, цугларсан мэдээллийн санд үндэслэн эрүүл мэндийг нь дэмжсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах,
-   Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5 Ш” ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, төрийн өндөр албан тушаалд томилох асуудлыг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллах,
-  Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих жил” болгож энэ чиглэлээр төр, төрийн бус, мэргэжлийн холбоод, олон улсын болон хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангаж, нийгэмд авлигыг үл тэвчих хандлагыг түгээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх,
- 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08