Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Буянт сүргийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч, малчин бүсгүйчүүд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжуулан хөгжүүлж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээж байгаа малчин бүсгүйчүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга гаруй  байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2022 оны байдлаар 71 саяд хүрч, сүүлийн 32 жилийн дотор 45 саяар өсөөд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”,  “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо уялдаа холбоотой Монголын ард түмний аж амьдрал, оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар өрнүүлж байна.

Эдгээр үндэсний хэмжээний бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбар, малчин түмний оролцоо чухал юм.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч Та бүхэн өвсний соргог, усны тунгалгийг даган малаа идээшлүүлдэг эрүүл хүнс үйлдвэрлэгчид учраас малын мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад Та бүхний хөдөлмөр, зүтгэл нэн чухал юм. Тиймээс уламжлалт нүүдлийн мал аж ахуйд орчин цагийн техник, технологийг нэвтрүүлэх, дайвар түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэлэмжийг дээшлүүлэхэд малчин эмэгтэйчүүд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд малчин эмэгтэйчүүд Та бүхний хүчин зүтгэл хэрэгтэй билээ.

Ялангуяа, малын тоо толгой бус чанарт нь анхаарах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөхөд гаргасан санал санаачилга бүрийг дэмжиж ажиллах нь төр засгийн үүрэг байх болно.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж  ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ. Нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурджээ.

Малчин эмэгтэйчүүд мал маллах, малын ашиг шимийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох өдөр тутмын ажилд ихэнх цагийг зориулдгаас нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт сул, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгаа тухай судалгаа байна.

Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-гаар 119 мянган малчин эмэгтэйн гуравны нэг нь буюу 40 хүрэхгүй мянга нь нийгмийн даатгалд хамрагджээ. Газар зүйн хувьд алслагдмал, мал хариулах хүн хүч дутмаг, хөрөнгө санхүүгийн тогтмол орлого байхгүй, мэдлэг, мэдээлэл хомс байдгаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй зэрэг бэрхшээлийн улмаас малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалд  хамрагдаж чадахгүй байна. Тиймээс малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломж бүрдүүлэх, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй.

Эргэх дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж амьдардаг малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,  боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхийн асуудал хөндөгдөж байгааг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд анхаарч тэднийг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахгүйгээр мал аж ахуйн салбарын бүтээмж дээшлэхгүй, шинэ залуу малчдын халаа тасалдах аюултай тулгараад байна.

Малчдын мэдлэг, чадавхыг сайжруулах сургалт, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх нь  мал аж ахуй эрхлэх арга барил боловсронгуй болж, шинэ мэдлэг, техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарах учиртай. Уламжлалт мал маллагааны өвийг тээсэн, орчин цагийн шинжлэх ухаан технологийн чадамж бүхий мэргэжилтнийг бэлтгэн хөгжүүлэх зорилгоор хэрэгжиж буй хөтөлбөрт цахимаар болон танхимаар хамрагдах боломжийг малчин эмэгтэйчүүдэд бүрдүүлэх нь зүйтэй.

Малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдааг хангах шаардлага байгаа нь салбарын яамд, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч зайлшгүй хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөнд оролцож буй Та бүхэн өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа илэн далангүй ярилцаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог дэнслэн гарц шийдлээ тодорхойлон үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт Төрийн тэргүүн итгэж байна.

Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малчин, охид эмэгтэйчүүдийг оролцуулсан “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд тодорхойлж зарим үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив3-21, 22:10Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3-21, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулганыг зохион байгуулна3-20, 22:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа3-20, 22:01БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ3-20, 21:52Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ3-20, 21:20МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХОЁР ДАХЬ ЗУУНЫХАА ТҮҮХИЙГ БИЧИЖ БАЙНА3-17, 22:45МЭНДЧИЛГЭЭ3-17, 22:322024 оноос хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмнэ3-17, 22:18Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөв3-17, 22:09УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачекотой уулзав3-17, 21:36Нийт нутгийн 30 орчим хувьд 23 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна3-17, 21:11Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцож байна3-15, 18:36Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган эхэллээ3-15, 18:30ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА3-15, 18:02Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана3-15, 17:52Г.Занданшатар: Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна.3-15, 17:19Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 5-70 см нимгэрсэн тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна3-13, 20:18Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна3-13, 19:39Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ3-13, 19:07УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ3-9, 21:58Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзлаа3-9, 21:48АНУ-ЫН ЭЛЧИН САЙД Р.БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ3-9, 21:32Канад Улсын Элчин сайд К.Ивкофыг хүлээн авч уулзлаа3-9, 21:03“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ3-9, 20:53Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно3-7, 19:46“Төрийн албаны шинэтгэл - Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт боллоо3-7, 19:42D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын манлайлал чухал3-7, 19:32УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийв3-3, 16:03“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ3-3, 15:53Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабаныг хүлээн авч уулзлаа3-2, 21:47Л.Оюун-Эрдэнэ: Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй.3-2, 17:58Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нар албан ёсны хэлэлцээ хийлээ3-2, 17:47Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана3-2, 11:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад ажлын айлчлал хийв3-2, 11:38“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна3-2, 11:35Засгийн газрын хуралдааны шийдвэр3-1, 19:41Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай.3-1, 19:32АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭВ2-28, 22:43НИСГЭГЧ, ИНЖЕНЕР ТЕХНИКЧДИЙН УР ЧАДВАР НЭМЭГДСЭЭР БАЙНА2-28, 22:30