
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хушаат сумын ЕБС-д ажиллалаа. Тус сургуульд 42 багш, ажилтан ажиллаж, 343 сурагч суралцаж байна. Тэдгээрээс энэ хавар Хушаат сумын ЕБС-ийг төгсөх сурагчдад 2014 оноос хойш уламжлал болгон хүргүүлсээр ирсэн “ШИНЭ АЛХАМ” гарын авлагыг гардуулж өглөө.

Мэргэжлийн чиг баримжаа олгох, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаадад суралцах, өмнөх оны ЭЕШ-ын тестийн хураамж зэрэг олон хэрэгцээт мэдээллийг багтаасан энэхүү гарын авлага сурагчдад маань чухал зөвлөх болно гэдэгт итгэлтэй байна.
Эх орныхоо хөгжлийг түүчээлэх эрхэм дүү нартаа амжилтын дээдийг хүсье!




Сэтгэгдэл