ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

Улс төр   Нийгэм 17:59 , 2023-2-2
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хэрэгжүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд гарын үсэг зурсан билээ.
Айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт цогцолбор” барих төслийн ажилд дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсэг байгуулагдаад байна. Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-тай уулзаж, төслийн ажлын явцын талаар санал, мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр Монголын талаас төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, “Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ажлын зураг энэ оны 03 дугаар сард бүрэн гарна. Спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 4 га талбайд байгуулах зөвшөөрөл олгогдсон байна. Мөн 59 мянган метр квадрат талбайтай дөрвөн давхар барилга байгууламж нь 19 спортын төрлөөр үйл ажиллагаа явуулж, 8,000-10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа юм.
Элчин сайд Цай Вэньруй спорт цогцолборын төслийн ажлын явцын талаар БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдээлэл хүргүүлж, хэрэгжилтийн явцыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын талаас шинжээчдийн баг хүрэлцэн ирж ажиллах бөгөөд төслийг богино хугацаанд, өндөр гүйцэтгэлтэй хэрэгжүүлэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг өргөн хүрээнд тодорхойлж зарим үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив3-21, 22:10Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3-21, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулганыг зохион байгуулна3-20, 22:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа3-20, 22:01БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ3-20, 21:52Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ3-20, 21:20МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХОЁР ДАХЬ ЗУУНЫХАА ТҮҮХИЙГ БИЧИЖ БАЙНА3-17, 22:45МЭНДЧИЛГЭЭ3-17, 22:322024 оноос хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмнэ3-17, 22:18Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөв3-17, 22:09УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачекотой уулзав3-17, 21:36Нийт нутгийн 30 орчим хувьд 23 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна3-17, 21:11Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцож байна3-15, 18:36Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган эхэллээ3-15, 18:30ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА3-15, 18:02Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана3-15, 17:52Г.Занданшатар: Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна.3-15, 17:19Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 5-70 см нимгэрсэн тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна3-13, 20:18Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна3-13, 19:39Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ3-13, 19:07УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ3-9, 21:58Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзлаа3-9, 21:48АНУ-ЫН ЭЛЧИН САЙД Р.БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ3-9, 21:32Канад Улсын Элчин сайд К.Ивкофыг хүлээн авч уулзлаа3-9, 21:03“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ3-9, 20:53Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно3-7, 19:46“Төрийн албаны шинэтгэл - Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт боллоо3-7, 19:42D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын манлайлал чухал3-7, 19:32УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийв3-3, 16:03“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ3-3, 15:53Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабаныг хүлээн авч уулзлаа3-2, 21:47Л.Оюун-Эрдэнэ: Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй.3-2, 17:58Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нар албан ёсны хэлэлцээ хийлээ3-2, 17:47Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана3-2, 11:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад ажлын айлчлал хийв3-2, 11:38“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна3-2, 11:35Засгийн газрын хуралдааны шийдвэр3-1, 19:41Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай.3-1, 19:32АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭВ2-28, 22:43НИСГЭГЧ, ИНЖЕНЕР ТЕХНИКЧДИЙН УР ЧАДВАР НЭМЭГДСЭЭР БАЙНА2-28, 22:30