Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Улс төр   Нийгэм 22:15 , 2023-1-17

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна.  Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна.
Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа
-       Нийгмийн даатгалын ерөнхий газар
-       Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
-       Авто тээврийн үндэсний төв
-       Үндэсний статистикийн хороо
-       Улсын бүртгэлийн ерөнхий газар
-      Татварын ерөнхий газар  гэсэн төрийн  зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч ийм асуудал  үүсээд байна.  Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье гэлээ.  
Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлаа улам шинэчлэн ажиллах болно" гэдгийг тэрбээр онцоллоо.

Системд хүүхдийн мөнгө авна гэсэн өрхүүд мөнгө нь ямар нэгэн асуудалгүй орно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болж харагдаад хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Харин иргэдийг шилжилт хөдөлгөөн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нягтлахыг хүслээ.
"Мэдээллийн давхардлыг цэгцлэхээр Хүүхдийн мөнгө авах 91 хувь тодорхой болно. Төсөв хөрөнгө хангалттай байгаа” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Мөн энэ асуудлаар өдөр бүр 11 цагаас мэдээлэл хийж байхаар боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ2-3, 17:47Сэтгэц, мэдрэл болон донтолт нөхцөл байдлын үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа2-3, 17:41ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2-3, 17:38Монгол эрдэмтэн Т.Ганбаатар оношилгоо, нарны зай хураагуурын шинэ технологийг бүтээхээр ажиллаж байна2-3, 17:34ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА2-3, 17:26БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ2-3, 17:19УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА2-2, 19:01УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдтэй уулзлаа2-2, 18:39Иргэдийн шаардлага: Ноогдол ашгаа авмаар байна!2-2, 18:33Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав2-2, 18:25Өрхийн бүртгэл мэдээллийг 2 сарын 8-ны өдрийн дотор шинэчилнэ үү2-2, 18:15Шүгэлхүү аялаж эхэллээ2-2, 18:07Т.Доржханд: Хамгийн том хулгай, дээрэм төрд байна.2-2, 18:03ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО2-2, 17:59УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хушаат сумын ЕБС-д ажиллалаа2-1, 18:52УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ2-1, 11:47Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-20, 20:39УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө1-20, 20:252022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг1-20, 20:20БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив1-20, 20:04Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно1-17, 22:15Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ1-17, 22:08Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо1-17, 22:02Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар Хянан шалгах түр хорооны гишүүд мэдээлэл хийв1-9, 18:24Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа1-9, 18:21Хянан шалгах түр хороо тогтоолын төслийг баталлаа1-9, 18:14Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцаалаа1-5, 18:18“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ1-5, 18:10ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ1-5, 17:57БНХАУ-Д ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД1-2, 16:28“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маргааш дуусна1-2, 16:25“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно1-2, 16:23Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр болно1-2, 16:21Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа12-29, 20:29ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ12-28, 15:52Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа12-14, 16:28Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:26Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:23“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо12-9, 17:38ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР12-9, 17:32