Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа

Нийгэм 18:21 , 2023-1-9

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээний тэмцээний аваргын төлөөх тоглолт өнөөдөр (2023.01.09) Төрийн ордонд боллоо.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын үйл ажиллагааны үеэр  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Мэтгэлцээнд оролцож буй хүүхдүүдийнхээ мэдлэг, чадвар, оюуны дүгнэлт, сэтгэлгээний царааг хараад баяртай байна. Монголын маань ирээдүй гэгээн саруул байна гэсэн итгэл үнэмшил маань улам баталгаажлаа. Шавь нараа ийм хэмжээнд хүртэл боловсруулан сургаж, үлгэр дуурайл үзүүлж байгаа багш нарт бас талархах ёстой. Хүүхдүүд та бүхэн өнөөдөр улс оронд өрнөж байгаа үйл явдлуудыг анхааралтай харж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхэн УИХ-аас зохион байгуулах гэж байгаа Зөвлөлдөх санал асуулгын талаарх мэдээллийг авсан байх. Энэ санал асуулгын гол зорилго нь дээр хэлсэнчлэн ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох, тулгамдсан, чухал асуудлуудыг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх арга замыг олох талаар иргэдтэйгээр зөвшилцөхөд оршиж байгаа юм.

Иргэд засаглах эрхээ эдэлж, төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцоогоо хангаж, соёлтойгоор зөв мэтгэлцэх чадвартай байх нь ардчиллын хөгжлийн нэг чухал хөшүүрэг юм. Нөгөө талаар мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, үзэл бодлоо цэгцтэй илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах арга хэрэгсэл болдог.

Ардчиллын өлгий эртний Грект сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг хэмээн үзэж, иргэд нь хуулиа хэлэлцэж, мэтгэлцдэг байсан бөгөөд сурагчдад мэтгэлцээний урлагийг эзэмшүүлэх хичээл заадаг байсан.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 1960 оны сонгуулийн үеэр Жон Кеннеди, Ричард Никсон нарын хооронд болсон мэтгэлцээнийг орон даяар телевизээр нэвтрүүлсэн нь мэтгэлцээний хөгжилд маш чухал түлхэц болсон гэж үздэг. Өнөөдөр дэлхийн олон улс орнууд мэтгэлцээнийг өргөн дэлгэр хөгжүүлж, дунд сургуулийнхаа хөтөлбөрт тусган, мэтгэлцэх ур чадварыг олгодог болсон байна. Мэтгэлцээн нь өргөн гүнзгий мэдлэг олгохоос гадна бусдын санаа бодлыг урьдчилан харах, өөр өөр байр суурийг хүндэтгэх, хамгийн гол нь аливаа асуудлын шийдлийг олох, бүтээлчээр сэтгэх, судалгаа хийх, уран илтгэх зэрэг чадварыг олгодог. Асуудлыг олон талаас нь хардаг, бусдын санаа бодлыг сонсдог, соёлтойгоор мэтгэлцэн үзэл бодлоо илэрхийлж чаддаг залуу үеийнхэн л Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, улс орныхоо хөгжил дэвшлийн манлайлагч байж чадна. Тиймээс УИХ “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар хүүхэд залуустаа мэдлэг, ойлголт өгөх, тэдний шууд оролцоог хангах зорилтыг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн дагуу мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцсон сурагчид хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, улс төрийн бодлого гэх мэт асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Тэмцээний нэгдүгээр шатад нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс хоёрдугаар шатны тоглолтод шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдсөн юм. Баг тус бүр гурван гишүүнтэй бөгөөд Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тус бүр хоёр, Дорноговь аймгаас гурав, Орхон аймгаас дөрөв, нийслэлээс 34 баг оролцов.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн нийт 20 орчим шийдлээр мэтгэлцсэн бөгөөд багууд нийгэмд өрнөдөг асуудлыг Үндсэн хуультай уялдуулан шийдлийг боловсруулах зарчмаар явагдаж, тойргийн тоглолтоор гурван өдөр өрсөлдсөн юм.

Ингээд тэмцээний аваргын төлөөх тоглолт Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” баг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” багийн хооронд өрнөлөө. Багууд нотлогч болон няцаагч байр сууринаас “Үндсэн хуулийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид тусгай хичээл болгох оруулах нь зүйтэй” гэсэн сэдвийн хүрээнд эн тэнцүү мэтгэлцэв.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Пүрэвдэмбэрэлийн Ундрал, Батбаатарын Цэнд-Аюуш, Дашхүүгийн Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарч, Үндэсний аварга боллоо.

Тэмцээний 2 дугаар байрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” баг шалгарч, Үндэсний дэд аварга болсон бол 3 дугаар байрт “Arete” баг шалгарлаа. Харин 4 дүгээр байрт “1,2,3” баг шалгарсан бол тусгай буюу шагналт байрт ”Elpis”, “Persevrance”, “Талст”, “Six of wands” зэрэг дөрвөн баг шалгарчээ.

Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг илтгэгч”-ээр Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” багийн оролцогч Д.Өлзийсайхан тодорлоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18