“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

18:10 , 2023-1-5

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан юм.

  Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын дарга энэ оны 02 дугаар захирамжаараа дээрх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

  Монгол Улсын 2021 оны хүн амын статистикийн мэдээллээс үзэхэд хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 72 хувьд хүрчээ. Өнөөгийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тиймээс хүн амыг нутаг дэвсгэрт тэнцвэртэй нутагшуулан суурьшуулах, нийслэл Улаанбаатар хотоос бусад нууц суурин хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн гэж Засгийн газрын зүгээс үзсэн байна.

Монголчууд бид уламжлалт нүүдэлчин ахуй соёлтой ард түмэн учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай, уул, тал хээр, говь цөл хосолсон өргөн уудам нутагт хүн амыг нутагшуулж, суурин газрыг хөгжүүлж ирсэн түүх нь дэлхийн бусад орнуудаас өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой. Судлаачдын судалж ирүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хүннү гүрний буюу МЭӨ III зууны үеэс XX зууны эхэн үе хүртэлх хугацаанд хамаарагдах 300 гаруй хот суурин газрын дурсгалыг бүртгэн тэмдэглэсэн байдаг. XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг байгуулсан үеэс тал нутаг, суурин газрын соёл нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнээс хойш нийгмийн хөгжлийн үе шатуудад үндэсний уламжлал, баялаг өв соёлдоо түшиглэн тухайн нөхцөл байдалтай уялдсан архитектур, хот байгуулалтыг хөгжүүлж ирсэн түүхтэй. XX зууны дунд үеэс Монгол Улсад аж үйлдвэрийн шинэ салбаруудыг хөгжүүлснээр хүн амын суурин амьдрал, хотжилт руу хурдацтай шилжиж шилжих үе эхэлж, орчин үеийн хот, тосгоныг олноор байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж байгаа юм. Дэлхийн улс орнуудын хэмжээнд сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг тэгшитгэх, хэт төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилгоор хүн ам хэт төвлөрсөн томоохон нийслэл хотуудыг бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэх, төр, захиргааны байгууллагуудын байршлыг шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ. Тухайлбал, БНСУ, Малайз Улс, БНКУ, Бразил улс нийслэл хотоо нүүлгэн шилжүүлсний үр дүнд хуучин нийслэл дэх хэт төвлөрөл тодорхой хэмжээнд буурсан, хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө үзүүлсэн байдаг байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндийн орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж ирсэн бөгөөд 2005 онд “Шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа”, 2006 онд “Нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи, хот байгуулалтын үнэлгээ”, 2009 онд “Хархорин, Эрдэнэ зуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур, хот төлөвлөлт” судалгааны ажлыг хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд 2022 онд Орхоны хөндийд шинэ хот суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техник туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021онд хэрэгжүүлсэн Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төслийн тайланд нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв Хархорин хот, эсвэл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах саналыг дэвшүүлсэн болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.

Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн дэлхийн жишигт хүрсэн тогтвортой, ногоон ухаалаг шинэ Хархорин хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хотыг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасны дагуу “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын цогцолтой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндий шинэ Хархорин хотыг байгуулахаар тогтоож, Орхоны хөндийд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоон, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, шинэ Хархорин хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах, шинэ Хархорин хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийг орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо тус тус даалгахаар тусгажээ.

  Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын дөрөвний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

  Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

  Шинэ нийслэлийг байгуулах байршлын талаар тодруулахад салбарын яамнаас энэ оны гуравдугаар сарын 01-ний өдөр байршлыг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд гурван хувилбарыг судалж байгаа гэв. Тоглохын талд 40.4 мянган га талбайтай байршил, Өгий нуур орчимд 168.6 мянган га талбайтай байршил, Хархорин сумын зүүн хэсэгт байрлах Онгоцон хөндийн 41.4 мянган га талбайтай байршлуудад судалгаа хийж байгаа юм байна. Хот байгуулалтын зардлын талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Тогтоол батлагдсаны дараа хот байгуулах байршлыг улсын тусгай хэрэгцээнд авна, мөн ТЭЗҮ боловсруулна. Үүний дараа зардлын тооцоолол, төлөвлөлт тодорхой болно” гэлээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудад хот байгуулах, дэд бүтэц хийх боломжгүй учраас дээрх байршлын судалгаанд хамрагдаагүй гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. 

  Ийнхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойших нэгдсэн хуралдаан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой гишүүдийн асуултаар үргэлжилнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав12-21, 16:33