БНХАУ-Д ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Нийгэм 16:28 , 2023-1-2

2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Хятадын засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох мэдэгдлийн шаардлагын дагуу Монгол Улсаас БНХАУ руу зорчиж буй зорчигчид дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

1.Нуклейн хүчлийн шинжилгээ БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.

2. Эрүүл мэндийн ногоон кодын тухай БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.

3. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/.../healthDe.../declare.html болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөх шаардлагатай.

4. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

Дээрх арга хэмжээг 2023 оны 1-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчдод хэрэгжүүлнэ. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм. Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна. Хятад тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно.

Мэдээллийн эх сурвалж: http://mn.china-embassy.gov.cn/.../t20221228_10997397.htm "Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдэл"-ийг дамжуулан хүргэх тухай мэдэгдэлд дурдсанаар http://mn.china-embassy.gov.cn/.../t20221227_10996300.htm БНХАУ руу зорчих визийн тухай БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн БНХАУ-ын элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай. Зарим гадаад улсууд БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ2-3, 17:47Сэтгэц, мэдрэл болон донтолт нөхцөл байдлын үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа2-3, 17:41ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2-3, 17:38Монгол эрдэмтэн Т.Ганбаатар оношилгоо, нарны зай хураагуурын шинэ технологийг бүтээхээр ажиллаж байна2-3, 17:34ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА2-3, 17:26БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ2-3, 17:19УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА2-2, 19:01УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдтэй уулзлаа2-2, 18:39Иргэдийн шаардлага: Ноогдол ашгаа авмаар байна!2-2, 18:33Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав2-2, 18:25Өрхийн бүртгэл мэдээллийг 2 сарын 8-ны өдрийн дотор шинэчилнэ үү2-2, 18:15Шүгэлхүү аялаж эхэллээ2-2, 18:07Т.Доржханд: Хамгийн том хулгай, дээрэм төрд байна.2-2, 18:03ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО2-2, 17:59УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хушаат сумын ЕБС-д ажиллалаа2-1, 18:52УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ2-1, 11:47Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-20, 20:39УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө1-20, 20:252022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг1-20, 20:20БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив1-20, 20:04Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно1-17, 22:15Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ1-17, 22:08Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо1-17, 22:02Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар Хянан шалгах түр хорооны гишүүд мэдээлэл хийв1-9, 18:24Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа1-9, 18:21Хянан шалгах түр хороо тогтоолын төслийг баталлаа1-9, 18:14Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцаалаа1-5, 18:18“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ1-5, 18:10ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ1-5, 17:57БНХАУ-Д ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД1-2, 16:28“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маргааш дуусна1-2, 16:25“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно1-2, 16:23Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр болно1-2, 16:21Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа12-29, 20:29ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ12-28, 15:52Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа12-14, 16:28Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:26Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:23“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо12-9, 17:38ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР12-9, 17:32