Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа

Улс төр 16:28 , 2022-12-14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгоод, авлига албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр,
Эрүүгийн хуулийн 22.1 – р зүйл буюу  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан.
Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгалаа. Энэ нь сонгуулийн тухай хууль тогтоомж дээр заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Ял наймаалцахгүй гэсэн үг.
Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг нэмж орууллаа.
Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар өргөн мэдүүлэхээр болж байна гэв.

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа
Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний  чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
 
Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө
Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.
Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.
 
Товч мэдээ
·       Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа. Улсын нөөцөөс олгох бараа, материалыг өвөлжилт хүндэрч байгаа сумын малчдад оновчтой хуваарилж олгох, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.    
·       Монгол Улсын Засгийн газар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·       Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу зохион байгуулж, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж томилуулахыг даалгав.
·       УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ2-3, 17:47Сэтгэц, мэдрэл болон донтолт нөхцөл байдлын үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа2-3, 17:41ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2-3, 17:38Монгол эрдэмтэн Т.Ганбаатар оношилгоо, нарны зай хураагуурын шинэ технологийг бүтээхээр ажиллаж байна2-3, 17:34ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА2-3, 17:26БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ2-3, 17:19УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА2-2, 19:01УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдтэй уулзлаа2-2, 18:39Иргэдийн шаардлага: Ноогдол ашгаа авмаар байна!2-2, 18:33Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав2-2, 18:25Өрхийн бүртгэл мэдээллийг 2 сарын 8-ны өдрийн дотор шинэчилнэ үү2-2, 18:15Шүгэлхүү аялаж эхэллээ2-2, 18:07Т.Доржханд: Хамгийн том хулгай, дээрэм төрд байна.2-2, 18:03ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО2-2, 17:59УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хушаат сумын ЕБС-д ажиллалаа2-1, 18:52УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ2-1, 11:47Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-20, 20:39УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө1-20, 20:252022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг1-20, 20:20БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив1-20, 20:04Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно1-17, 22:15Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ1-17, 22:08Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо1-17, 22:02Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар Хянан шалгах түр хорооны гишүүд мэдээлэл хийв1-9, 18:24Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа1-9, 18:21Хянан шалгах түр хороо тогтоолын төслийг баталлаа1-9, 18:14Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцаалаа1-5, 18:18“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ1-5, 18:10ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ1-5, 17:57БНХАУ-Д ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД1-2, 16:28“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маргааш дуусна1-2, 16:25“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно1-2, 16:23Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр болно1-2, 16:21Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа12-29, 20:29ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ12-28, 15:52Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа12-14, 16:28Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:26Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:23“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо12-9, 17:38ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР12-9, 17:32