Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улс төр   Эдийн засаг 16:26 , 2022-12-14

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталж, төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч тус хуулийг баталснаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааны цар хүрээ ихээр нэмэгдэх, бусад салбар хуулиудын шинэчлэлтэй холбогдсон зохицуулалтыг тусгах үүднээс нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр зорилтууд тусгагдсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлийн хүрээнд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтууд багтсан. Энэхүү зорилтын хүрээнд 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд цахим худалдан авалттай холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон боловч худалдан авах ажиллагааны бүх үе шатыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхэд хангалтгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн судалгаанаас үзэхэд 955 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийн 94.5 хувь нь цахим системээр тендер шалгаруулалтын мэдээлэл, урилгатай танилцдаг бол, 78.1 хувь нь нэн тэргүүнд цахим системээс тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг хүлээн авдаг байна. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020-2021 онд 99 хувийг цахим тендер шалгаруулалтаар зохион байгуулсан байна. Тиймээс тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх зохицуулалтыг тусгажээ.

Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэл үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон. Уг цахим системээр зарласан тендер шалгаруулалтад 2000 онд 7093 тендерт оролцогчоос 54.051, 2021 онд 6511 тендерт оролцогчоос 46.489, 2022 онд 4352 тендерт оролцогчоос 28.869 тендер ирүүлсэн байна. Мөн онуудад шалгарсан тендерт оролцогчийн илгээсэн тендерийн хуулиар нууцад хамаарахгүй нийт 92.912 (давхардсан тоогоор) материалтай бусад оролцогчид танилцжээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлсэн боломжтой тендерийн материалын хязгаарыг тодорхойлох, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулж нээлттэй мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэг мөр журамлах, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон. Тухайлбал, олон нийтээс худалдан авах ажиллагаанд хяналт тавих механизм болох шүгэл үлээх боломжийг цахим системд бүрдүүлжээ.

Жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээ тухайлбал авто зам засвар, арчлалт, даатгал, хоолны үйлчилгээ зэрэг гэрээг төсвийн жилд үндэслэн байгуулдаг нь төрийн байгууллагын хувьд дээрх гэрээг жил бүр шинэчлэн байгуулах шаардлага үүсгэдэг. Төсвийн жил шинээр эхлэх хугацаатай зэрэгцэн дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг нь ажил, үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байдаг. Мөн төрийн байгууллагад үргүй зардал, цаг хугацаа алдах, нэмэлт гэрээ хийх зэрэг нөхцөлийг үүсгэдэг. Нөгөө талаар, хувийн хэвшлийнхэнд богино хугацаатай гэрээ нь бизнесийн үйл ажиллагааг дунд хугацаанд төлөвлөх, хөрөнгө оруулах боломжийг хязгаарладаг. Иймд төрийн байгууллагад шаардлагатай жил бүр давтагддаг нийтлэг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг урт хугацаанд авах, барилга байгууламж, оффисын тоног төхөөрөмж, машин механизмын түрээслэх харилцааг боловсронгуй болгох, хэд хэдэн захиалагч хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах асуудлыг зохицуулах боломжтой болох аж.

Хуулийн төсөл батлагдсанаар тендер шалгаруулалтын ажиллагаанд ил тод байдал сайжирч, тендерт оролцогчоос тавих хөндлөнгийн хяналт нэмэгдэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдан, улмаар тендер шалгаруулах ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 2 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06