Г.Занданшатар: Авлигын өр төлбөрийг ард түмэн ирээдүйгээрээ төлдөг учир иргэд бухимдаж, үзэл бодлоо илэрхийлж байна.

Улс төр 17:29 , 2022-12-9

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын авилгатай тэмцэх өдөр тохиож байгааг онцлоод, энэ өдөр үндэсний аюулгүй байдал, иргэдийн амжиргаанд аюул учруулж буй авлигын эсрэг УИХ дахь олонх цөөнх хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг уриаллаа.

Г.ЗанданшатарХулгайтай бид тэмцэх ёстой. Гэхдээ хулгайтай тэмцэж байна гээд парламентын ардчиллаа доройтуулж, мөхөөж болохгүй

Тэрбээр, Шударга ёс, хууль засагласан, хөгжсөн эдийн засагтай шинэ ирээдүйг цогцлооход хамгийн том саад учруулж буй үзэгдэл бол авлига гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа “Эрдэнэт” үйлдвэр, Хөгжлийн банк, “Эрдэнэс-Тавантолгой” ХК зэрэг төрийн өмчит компаниудыг  тойрсон авилга, албан тушаалын болон “нүүрсний хулгай” гэх тодотголтой гэмт хэргүүд шалгагдаж байна.

Албан тушаалтнуудын оролцоотой авилгын томоохон гэмт хэргүүд иргэд, олон нийтийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдагдуулж байна.

Авлига улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна.

Авлигын өр төлбөрийг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг учир залуус, ард иргэд бухимдаж, үзэл бодлоо илэрхийлж байна.

Засаглалаа, тэр дундаа парламентын ардчиллаа чадавхжуулаагүй цагт бид ямар ч сайн бодлого, зорилт дэвшүүлээд нэмэргүй. Засаглалыг сайжруулахын тулд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой.

Тиймээс өнөөдөр Ажлын хэсгүүд хуралдаж, УИХ авилгатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гурван багц хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт. Ирээдүй хойч үеийн боломжийг хулгайлж, үгүй хийж буй авилга, хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцохгүйгээр энэ зорилтод олигтой ахиц гарахгүй. Залуус Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйлийн талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах өөрчлөлтийг хийе гэж байна. Хууль хулгай хийдэггүй. Хуулийг хэрэгжүүлэхдээ хулгай хийж байна. Хуульд алдаа байгаа бол түүнийг засах асуудлыг оруулаад ир. УИХ хэлэлцээд засаад өгье гэж хэлж байгаа. Энэ асуудлыг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороо анхаарч ажилла. Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах ял бий болгох өөрчлөлтүүдийг нэн тэргүүнд хийе.

Хоёрдугаарт, байгалийн баялагтай баян орон атлаа ард иргэд нь ядуу амьдраад байна, түүнийг хулгайлаад байна гэсэн ард иргэдийн шаардлага бодитой үнэн. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батлах шаардлагатай байна. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгоно. Ард түмний хяналт нь албан тушаалын хяналтаас илүү хүчтэй.  Ингэснээр ард түмний баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүнийг нууцаар, хулгайн замаар зарж буй “нүүрсний хулгай, нүүрсний мафи”-г таслан зогсоох, ил тодоор үнээ тогтоон гэрээ хийх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн бид тун удахгүй хэлэлцэн батална. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногт хуулийн төслийг эцэслэн батлахаар төлөвлөж байна.

Гуравдугаар, УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Авилгатай тэмцэх үр дүнтэй аргын нэг нь нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авилга, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоог түшиглэх явдал байдаг. Энэ үед бид нэг зарчим баримтламаар байна. Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй. Хулгайтай бид тэмцэх ёстой. Гэхдээ хулгайтай тэмцэж байна гээд парламентын ардчиллаа доройтуулж, мөхөөж болохгүй. Өнөөдөр гадаад, дотоодын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед үндэсний эв нэгдлээ, парламентын ардчиллаа хамгаалах ёстой хэмээлээ.

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Дараа нь Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн батлав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11-29, 21:00“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо11-29, 20:42Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа11-29, 20:02ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11-28, 18:17ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ11-28, 18:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо11-28, 18:11НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛ БОЛЛОО11-28, 18:06БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-28, 18:05“Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо11-28, 18:03390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байна11-28, 17:56Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална11-27, 16:54Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо11-27, 16:39Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо11-25, 21:53ЧИНГИС ХААН ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШАНХАЙ ХОТОД ТОГЛОНО11-25, 21:33“Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцлоо11-25, 21:24Монгол Улсын Шадар Сайдын УРИАЛГА11-24, 21:44ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН 7 ДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА11-22, 18:02Цасан суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа11-22, 17:55Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ11-22, 17:43Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа11-22, 17:41Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно11-22, 17:38Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно11-20, 15:21Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа11-20, 15:09Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай уулзалт хийлээ11-20, 15:01ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-20, 14:54“Эрсдэл ба Стандарт” Үндэсний чуулган орон даяар эхэллээ11-20, 14:47Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв11-16, 21:21МЕКСИК УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ11-16, 21:13Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:11Узбекистан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:08Шведийн Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:07Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ11-16, 21:05Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмадууд оролцлоо11-15, 16:04МОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ11-15, 16:01“ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ” 14 дэх жилдээ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА11-15, 15:48Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа11-15, 15:32Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана11-15, 15:28Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11-14, 16:18“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв11-14, 16:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв11-14, 16:11