
Сэлэнгэ аймаг “Хөдөлмөрийн үр шимийн баяр” буюу бидний хэлж заншсанаар Ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн "Ургацын баяр"-т зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.
Сэлэнгийн тариаланчид улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмс, хүнсний ногооны 29 гаруй хувийг тус тус нийлүүлж хүн ардаа эрүүл хүнсээр хангах үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог. 2022 онд ч мөн энэхүү үүргээ амжилттай гүйцэтгэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Энэ жилийн шилдгүүдээр дараах ААН, иргэд шалгарлаа:
- Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлээр Ерөө сум
- Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудай хураан авсан аж ахуйн нэгжээр Ерөө сумын "Ачит Оргил" ХХК
- Газар тариалангийн салбарт шинэ техник, технологид хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжээр Цагааннуур сумын "Сэлэнгэ Тариа" ХХК
- Нэгж га талбайгаас хамгийн их төмсний ургац хураасан аж ахуйн нэгжээр Мандал сумын "Эрдэнэ Энх Трейд" ХХК
- Нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногооны ургац хураасан ногоочноор Мандал сумын ногоочин А.Гантулга
- Намгийн их жимс жимсгэнэ тариалсан аж ахуйн нэгжээр Зүүнбүрэн сумын "Хаан жимс" ХХК
- Эрт ургацын ногоогоор хамгийн их борлуулалт хийсэн ногоочноор Орхон сумын "Их өнгөт Трейд" ХХК
- Газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар Цагааннуур сумын "Ургацын Хишиг" ХХК-ны механикжуулагч Б.Баттулга
- Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжээр Баянгол сумын "Бялхам Ивээл" ХХК
- Жимсний суулгац тариалалт нэмэгдүүлж хамгийн их борлуулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжээр Баянгол сумын "Гурван Сээр" ХХК тус тус шилдгээр шалгарлаа.
НИЙТ ХӨДӨЛМӨРЧ СЭЛЭНГЭЧҮҮД ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ САЙН, САЙХНЫГ ХҮСЬЕ!
Сэтгэгдэл