Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр 15:03 , 2022-11-28

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас ойрын гурван жилийг “Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Иргэний нисэхийн тухай хууль гэх мэт аялал жуулчлалтай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж байна. Үүнтэй хамт Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хуулийг ч мөн өөрчлөх юм. Эдгээр хуулийн төслүүдийг өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн олонх санал нэгдлээ. Нэгэнт ирэх жилийн Монголд зочлох жил болгон зарлаж буйтай холбоотойгоор энэ ондоо багтаан шийдвэрлэж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой гэдэгт мөн гишүүдийн олонх санал нэгдсэн юм ”гэв.

Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Аялал жуулчлалын тухай хууль болон хамт өргөн мэдүүлэх бусад хуулиудын өөрчлөлт болон ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ , “Монгол улс Ковидоос өмнөх жилүүдэд 580 мянга орчим жуулчдыг хүлээж авч, тухайн салбараас 610 гаруй сая ам.долларын орлого олдог байсан талаар статистик тоо баримт бий. Энэ дүн мэдээнээс үзвэл аялал жуулчлалын салбараас ДНБ-ий зургаа орчим хувийг бүрдүүлж байсан гэж хэлж болно. Засгийн газраас үүнийг цаашид нэмэгдүүлж,30 хувьд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлснээр Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Монголд айлчлах жил болгон зарласан юм. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, энэ оны 12-р сард багтаан батлуулах хүсэлтэй байгаа юм. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол улсад зочлох жуулчдад хэд хэдэн мессэжүүдийг өгөх зорилгыг агуулж байгаа юм. Нийт 33 зүйл, таван бүлэгтэй, түүнийг дагасан 10 гаруй хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай зэрэг гурван хуулийг нэмээд Аялал жуулчлалын багц хууль хэмээн томьёолж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Хуулийн төслийн гол концепцийн хувьд визийн сайн нөхцөлтэй улс орон болсон гэдгийг олон улсад зарлах, мөн Монгол улсад ирэх агаарын тээврийн зардлыг хамгийн бага үнээр тогтоосон гэдгийг жуулчдад мэдүүлэхэд анхаарч, хуулийн өөрчлөлтүүдэд тусгаж байгаа юм ” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15