Дэлхийн улс орнуудын парламент болон хүний эрхийн байгууллагуудын хамтын ажиллагааны сайн туршлагуудын талаар хэлэлцлээ

Улс төр 19:52 , 2022-11-21

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулж буй “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг дэлхийн бусад орны парламент, ХЭҮК-ын сайн туршлагын талаарх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Бүгд Найрамдах Кени Улсын парламентын гишүүн, хатагтай Миллие Одиамбо өөрийн орны туршлагаас хуваалцав. Тэрбээр, Парламентын зүгээс ХЭҮК-той нягт хамтран ажиллаж, зөвлөмжүүдийг хууль тогтоох үйл ажиллагаанд тогтмол ашиглахыг зорьдог гэлээ.

Тус улсын хувьд Хүний эрхийн комисс нь жил бүр тайлангаа парламенттай танилцуулж, хэлэлцүүлдэг. Мөн хэд хэдэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, онцгой анхаарах шаардлагатай асуудлаар бүлэг болон ажлын хэсэг байгуулдаг. Үндсэн хуульд заасны дагуу хүний эрхийг хангах чиглэлээр дэд хороодыг байгуулж ажилладаг байна.

Үргэлжлүүлэн Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Хүний эрхийн хөтөлбөрийн туслах ажилтан Боутайна Ламхарзи Австрали, Замби, Марокко, Самоа, Дани зэрэг улсын Хүний эрхийн институтийн талаар танилцуулсан юм.

Тухайлбал, Австралийн Хүний эрхийн комисс нь парламентын Хүний эрхийн хамтарсан хороотой нягт хамтран ажилладаг бөгөөд хүний эрхийг зөрчиж болзошгүй хуулийн төслийн талаар тус хороонд “урьдчилсан сэрэмжлүүлэг” өгдөг байна.

Африкийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээ (NANHRI)-ний хувьд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг (APT)-тэй  хамтран эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхэд Африкийн ХЭҮК-ын үүрэг, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Замби, Марокко, Самоа зэрэг улсад үр дүн гарчээ.

Бүгд Найрамдах Замби Улсын Хүний эрхийн байгууллага нь 2015 онд эрүү шүүлтийн эсрэг кампанит ажилд парламентын гишүүдийг оролцуулж, семинар зохион байгуулсан бол Марокко Улсад Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын дагуу хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд хийгдсэн байна.

Самоа улсын Хүний эрхийн үндэсний байгууллага буюу Омбудсмены газар 2020 онд парламентын гишүүдтэй анхны дугуй ширээний уулзалт, ярилцлагыг хийсэн байна. Үүнээс хойш “Самоад хүний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах чиглэлээр парламентын гишүүдтэй Омбудсмены газрын түншлэлийг бэхжүүлэх, идэвхтэй оролцоог дэмжих нь”, “Омбудсмены газрын үйл ажиллагаа болон тус газраас гаргадаг Хүний эрхийн төлөв байдлын тайланг хянан, шалгах нь” зэрэг хэд хэдэн сэдвээр парламентын гишүүдтэй цуврал уулзалт, хэлэлцүүлгийг хийжээ. 

Харин Дани улсын Хүний эрхийн институтийн тухайд тус улс дахь хүний эрхийн байдал, ахиц дэвшлийн талаар парламентад тогтмол тайлагнадаг. Мөн парламентад хэлэлцэгдэж буй хууль тогтоолын төсөл нь олон улсын өмнө хүлээн үүрэг, хариуцлагатай нийцэж байгаа эсэхэд хууль зүйн дүн шинжилгээ, хүний эрхийн үнэлгээг тогтмол хийдэг онцлогтой аж.

Танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал, С.Энхцэцэг нар асуулт асууж, парламент болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар саналаа илэрхийлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 185.199.102.58 ]MN NEWS   • 2022, 11 сарын 22. 22 цаг 46 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels

[ 185.199.102.58 ]MN NEWS   • 2022, 11 сарын 22. 22 цаг 45 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels



ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ2-3, 17:47Сэтгэц, мэдрэл болон донтолт нөхцөл байдлын үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа2-3, 17:41ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2-3, 17:38Монгол эрдэмтэн Т.Ганбаатар оношилгоо, нарны зай хураагуурын шинэ технологийг бүтээхээр ажиллаж байна2-3, 17:34ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА2-3, 17:26БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ2-3, 17:19УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА2-2, 19:01УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдтэй уулзлаа2-2, 18:39Иргэдийн шаардлага: Ноогдол ашгаа авмаар байна!2-2, 18:33Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав2-2, 18:25Өрхийн бүртгэл мэдээллийг 2 сарын 8-ны өдрийн дотор шинэчилнэ үү2-2, 18:15Шүгэлхүү аялаж эхэллээ2-2, 18:07Т.Доржханд: Хамгийн том хулгай, дээрэм төрд байна.2-2, 18:03ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО2-2, 17:59УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хушаат сумын ЕБС-д ажиллалаа2-1, 18:52УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ2-1, 11:47Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-20, 20:39УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө1-20, 20:252022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг1-20, 20:20БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив1-20, 20:04Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно1-17, 22:15Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ1-17, 22:08Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо1-17, 22:02Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар Хянан шалгах түр хорооны гишүүд мэдээлэл хийв1-9, 18:24Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа1-9, 18:21Хянан шалгах түр хороо тогтоолын төслийг баталлаа1-9, 18:14Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцаалаа1-5, 18:18“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ1-5, 18:10ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ1-5, 17:57БНХАУ-Д ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД1-2, 16:28“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маргааш дуусна1-2, 16:25“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно1-2, 16:23Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр болно1-2, 16:21Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа12-29, 20:29ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ12-28, 15:52Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа12-14, 16:28Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:26Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:23“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо12-9, 17:38ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР12-9, 17:32