“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв

Улс төр 19:49 , 2022-11-21

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулж буй “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд  хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд”  сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлэг  бүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Улсын Их Хурал болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх зорилго, төлөвлөгөөний талаар санал солилцов. Дараа нь уулзалт, хэлэлцүүлгийг дүгнэж Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ удаагийн хэлэлцүүлгээс бид Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тухайлбал, 2020 оны шинэчлэн найруулгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хуулийн хэрэгжилтийн ахиц дэвшлийн талаар тодорхой мэдээлэлтэй болов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх тайлан, илтгэлийг Байнгын хороо төдийгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцдэг болсон төдийгүй тус Комиссын  бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд бодит үр дүн гарч буйд талархаж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн тэрбээр, Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын урт хугацааны хамтын ажиллагааны эхний алхам болсныг онцлоод хүний эрхийг хамгаална гэдэг нь улс орон бүрийн хувьд чухал зорилго байдаг тул  ОУПХ-ны хувьд энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхэд хичээн ажиллах болно гэж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан хэлэлцүүлгийг хааж, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүний эрх нь ямар ч улсад харь биш, бүх үндэстний хувьд төрөлх, түгээмэл асуудал. Иймд хүний эрхийг хамгаалж, бэхжүүлэхийн тулд улс орнууд хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг биелүүлэх гэсэн гурван үүрэг хүлээдгийг тодотгоод энэ гурван үүргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 онд хийсэн томоохон алхам нь Олон Улсын Парламентын Холбоотой хүний эрх, жендерийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан явдал юм. Уг санамж бичгийн хүрээнд 2022, 2023 онуудад үе шаттайгаар, олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхний алхам болгож энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсныг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга  хэлсэн үгэндээ, Энэ удаагийн  хэлэлцүүлэг нь  хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий  Улсын И, хоёр талын хамтын ажиллагааг сайжруулж, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон.

Мөн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламент дахь хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой баталсан хууль тогтоомжууд, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулах, энэ чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг хийхэд түлхэц болно хэмээн хэлэлцүүлгийг дүгнэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 185.199.102.58 ]MN NEWS   • 2022, 11 сарын 22. 22 цаг 48 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels

[ 185.199.102.58 ]MN NEWS   • 2022, 11 сарын 22. 22 цаг 46 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels



ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06