Отроор яваа малчдад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулав

Улс төр 20:43 , 2022-11-10

 

Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат болон аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ. Нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарав.

Төв, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаагаа дуулгаад отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгааг дурдлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд  хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй” гэлээ.

Мөн отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэйг онцлоод “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал юм. Иймд нэн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Тиймээс аймгийн удирдлагууд цаасан дээр биш бодит нөхцөл байдалдаа орж ажиллах, бүртгэл мэдээлэл, гэрээ хэлцлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй. Отроор дамжин өнгөрч буй малчдад зөвлөн тусалж, иргэд хоорондын буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно2 цаг 11 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06