Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллалаа

Улс төр 20:09 , 2022-11-10

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж  архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

 Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

   Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төрийн архивыг бэхжүүлэх болон архивын сан хөмрөгийг баяжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын ижил төрлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, архивын цахим шилжилт, үйлчилгээний талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол төрийн түүх, үндэстний ой санамжийг хадгалж, хамгаалж, төрийн албаны бичиг хэргийн эргэлтийг нэгдсэн нэг стандартаар хангаж ажиллаж байгаа архивын байгууллагын нийт албан хаагчдад талархал илэрхийлээд архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль 1998 онд Архивын тухай хууль нэртэй батлагдаж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталж олон зарчмын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлmийн асуудлыг анх хуульчилсан, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн өөрийн бүтээсэн болон хуулийн дагуу олж авсан баримтаараа архив үүсгэж болох, архивын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийн талаар тодорхой зохицуулалт орсон гэдгийг онцоллоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар 37 төрийн архив ажиллаж Үндэсний төв архив болон 21 аймаг, нийслэлийн архивууд e-document.gov.mn, e-archives.gov.mn цахим хуудас ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулан архивын үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд 20501 лавлагаа өгч иргэдийн 310 сая төгрөгийг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан талаар, түүнчлэн e-mongolia цахим хуудсаар 10 төрлийн лавлагаа олгож байгаа талаар танилцууллаа.

   Үндэсний төв архивт XVI зуунаас хойших түүхэн үед холбогдох 1299 хөмрөгийн 1.618.644 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг 1500-1600 оны үед хамаарах үйсэн дээрх баримт, 1674-1911 оны үед хамаарах Манжийн үеийн хөмрөг, 1911-1921 оны үед хамаарах Богд хаант Монгол Улсын үеийн хөмрөг, 1921-1990 оны үед хамаарах Ардын засгийн үеийн хөмрөг, 1990 оноос одоог хүртэл Ардчиллын үеийн хөмрөг гэсэн ангилалд хуваан авч үзэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байгууллагын ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол алба хаагчид ажилдаа сэтгэл хангалуун байх, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хангагдах явдал байдаг бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийг батлах явцад ч энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж хамгийн хүнд, нарийн ажлыг гардан хийж байгаа архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болсныг онцолж цаашид ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ2-3, 17:47Сэтгэц, мэдрэл болон донтолт нөхцөл байдлын үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа2-3, 17:41ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2-3, 17:38Монгол эрдэмтэн Т.Ганбаатар оношилгоо, нарны зай хураагуурын шинэ технологийг бүтээхээр ажиллаж байна2-3, 17:34ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА2-3, 17:26БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ2-3, 17:19УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА2-2, 19:01УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдтэй уулзлаа2-2, 18:39Иргэдийн шаардлага: Ноогдол ашгаа авмаар байна!2-2, 18:33Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав2-2, 18:25Өрхийн бүртгэл мэдээллийг 2 сарын 8-ны өдрийн дотор шинэчилнэ үү2-2, 18:15Шүгэлхүү аялаж эхэллээ2-2, 18:07Т.Доржханд: Хамгийн том хулгай, дээрэм төрд байна.2-2, 18:03ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО2-2, 17:59УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хушаат сумын ЕБС-д ажиллалаа2-1, 18:52УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ2-1, 11:47Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-20, 20:39УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө1-20, 20:252022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг1-20, 20:20БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив1-20, 20:04Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно1-17, 22:15Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ1-17, 22:08Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо1-17, 22:02Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар Хянан шалгах түр хорооны гишүүд мэдээлэл хийв1-9, 18:24Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарлаа1-9, 18:21Хянан шалгах түр хороо тогтоолын төслийг баталлаа1-9, 18:14Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороонд буцаалаа1-5, 18:18“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ1-5, 18:10ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ1-5, 17:57БНХАУ-Д ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД1-2, 16:28“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маргааш дуусна1-2, 16:25“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно1-2, 16:23Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр болно1-2, 16:21Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа12-29, 20:29ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ12-28, 15:52Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа12-14, 16:28Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:26Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-14, 16:23“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо12-9, 17:38ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР12-9, 17:32