Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар тус салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцав

Улс төр 22:56 , 2022-10-27

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус хороо анхдугаар хурлаа хийж аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 246-р тогтоол гаргасан.

Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл уул уурхайгаас гадна хөдөө аж, ахуй, аялал жуулчлал зэрэг төрөлжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой салбарууд байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгох зорилт тавьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон жил тунхгийн чанартай зүйлс ярьж ирсэн. Одоо бодит ажил хэрэг болгох цаг болсон. Энэ хүрээнд ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил”-ээр зарлаж байна. Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байна. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлээ бүх талаар дэмжин ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын эхэнд хэлсэн үгэндээ онцлов.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалд хамгийн их өртсөн салбаруудын нэг нь аялал жуулчлал. Манай улс ч ялгаагүй цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого орж байсан бол 2020 онд 58,859 жуулчин, 2021 онд 33,100 жуулчин хүлээн авчээ. Харин 2022 оны хоёрдугаар сард хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодит боломжийг харуулж байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад, орлогыг нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хурлаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, Монгол Улсыг олон улсад сурталчлах,  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистикийн асуудал, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийн талаар хэлэлцлээ. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн хуанлитай байх, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.

Үндэсний хорооны хуралдаанаас Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө хийх, агаарын тээвэр,  дотоод нислэгийн асуудлыг цогцоор нь шийдэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, 2023 оны аялал жуулчлалын нэгдсэн хуанлийг гаргах, аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг тус тус байгууллаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 185.199.102.58 ]MN NEWS   • 2022, 11 сарын 22. 22 цаг 48 минут

I'm happy after so many years attempts to sell my kidney, all thanks to NA HEALTH CARE from india who bought my kidney at the rate of ($600,000USD) contact them via NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp number : +19099134258 More about this source textSource text required for additional translation information Send feedback Side panels



ШИНЭ МЭДЭЭ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 минут 53 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01