Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улс төр 21:48 , 2022-10-25
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны төслийн талаар Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоолыг баталсан юм. Уг тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллахаар болов. Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга энэ талаар танилцуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг нэмэх тогтоолын энэхүү төсөлтэй холбогдуулан тодруулга хийх, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ингээд санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоол батлагдав. 
Хуралдаанаар үргэлжлүүлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийг зүйл бүрээр нь хэлэлцээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 
   “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. 
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Ч.Ундрам, О.Цогтгэрэл нар ажиллажээ. Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцсан байна. Ажлын хэсгийн хуралдааны үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаад валютын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой саналуудыг тогтоолын төсөлд тусгах чиглэлийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг өгчээ. Энэ чиглэлийн дагуу дэд ажлын хэсгийн бэлтгэсэн саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 оны эхний улиралд багтаан шилжүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээл авах, санхүүжих ажиллагааг зах зээлийн зарчим, төлбөрийн чадварт нь тулгуурлан шийдвэрлэж байх тухай санал гаргасныг ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжээгүй болохыг танилцуулгад дурдсан юм. 
Ажлын хэсгийн танилцуулга, Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авав. Төлбөрийн тэнцлийг хангах чиглэлээр Төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх гишүүний асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хүрээнд Монголбанкны зүгээс төлбөрийн тэнцлийг хангах чиглэлд ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал хэмээн тайлбарласан. Гэхдээ төсөлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх хүрээнд экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд тээвэр, хилийн хязгаарлалтыг шийдвэрлэх чиглэлд худалдааны түнш орнуудтай олон давтамжтайгаар хамтран ойлголцож, шийдвэрлэх гарцыг тодорхойлох, мөн гадаад орчны тодорхой бус байдалтай холбоотойгоор гадаад төлбөрийн чадварыг сайжруулах, гадаад санхүүжилтийн орох урсгалыг нэмэгдүүлэхэд тууштай анхаарах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан болохоо тайлбарлалаа. Түүнчлэн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 2023 онд дотоод эрэлтийг тэлэхгүй байхад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх; эдийн засгийн мөчлөгийн далайцыг бууруулах чиглэлд төсвийн оновчтой дүрмийг тогтоон дагаж мөрдөх; экспортыг төрөлжүүлэх, импортыг орлох, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхдээ зөвхөн дотоод эх үүсвэрээр бус гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эрчимжүүлэх; эдийн засгийн төрөлжилтийг дэмжихийн тулд уул уурхайн бус экспортлогчдын бизнесийн орчныг сайжруулах; гадаад, дотоод гэнэтийн, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын хурдан хариу үйлдэл үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. 
Гадаад худалдаа, тээвэр, логистикт үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд таван арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өгсөн. Тодруулбал, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх чиглэлд боомтуудын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулах; ачаа тээврийн улсын хилээр орох, гарах урсгалыг нэмэгдүүлэх, аль нэг талд контейнерийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үр дүнтэй зохицуулалт хийх; тээврийн маршрутыг нэмэгдүүлэх боломжит сувгуудыг судалж, шаардлагатай тохиолдолд ашиглах; гэнэтийн нийлүүлэлтийн саатал үүсэх эрсдэлүүдийг судалж, шаардлагатай төлөвлөгөөг боловсруулах; Монгол Улс олон улсын худалдааны бодлоготой уялдсан тээвэр, логистикийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариултынхаа үеэр тэмдэглээд “Гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа. Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний арван сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий” гэдэг мэдээллийг өгсөн. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байгаагаа хэлсэн. Харин нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий гэв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн нөхцөл байдлын талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч тайлбар хийлээ. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар суларсан байгаа юм байна. Энэ цаг үед АНУ-ын Төв банкны бодлогын хүү түүхэндээ хамгийн хурдтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд оны эцсээр 4.5 руу хүргэх төлөвтэй байгаа. Үүнээс үүдэн Япон, Солонгос, Европын холбоо тэргүүтэй улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч байгаа аж. Төгрөгийн ханшийн хэлбэлзэл ч зайлшгүй бөгөөд бусад улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханштай харьцуулбал арай бага суларч байгаа хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн. Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгсний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48