МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 17-Р ХУРАЛДААН МОСКВА ХОТНОО БОЛЛОО

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан ОХУ-ын Москва хотноо 2022 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Ажлын хэсгийг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Оросын талаас Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов нар удирдан хуралдуулав. Тээврийн ажлын хэсэг нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх дэд комиссуудын нэг бөгөөд хоёр улсын тээврийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тээврийн бүх салбар чиглэлүүдэд 2021 онд хуралдсан өмнөх хуралдаанаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэн тохирч хурлын эцсийн баримт бичигт тусган оруулж баталлаа.

 Төмөр замын салбарт өнгөрч буй 2021 онд томоохон ахиц дэвшил гарч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд түүхэн дээд амжилт тогтоон 31.3 сая тонн ачааг тээвэрлэсний зэрэгцээ удаан хугацаанд шийдэлд хүрч чадаагүй байсан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гарч хоёр тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирч шийдвэрлэсэн. Дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулах ажлыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа болон зорчигч тээвэрт тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, нийгэмлэгийн 2050 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлах, замын засвар, техник технологийн шинэчлэлт хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр баригдаж буй болон төлөвлөгдсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцон баталлаа.

Тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, түүний дотор Оросын тээврийн их сургуульд сургах оюутнуудын тоог нэмэгдүүлж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын бүрэн хөтөлбөрөөр сургах боломжийг бүрдүүллээ. Автотээврийн салбарт хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн тохирч шийдвэрлэсэн. Мөн ОХУ-ын Алс дорнодын боомтууд Новороссийск, Владивостокоор дамжуулан тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг нээж өгсөн ба Монгол Улсын баруун бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил 2022 оны 9-р сард дууссантай холбоотойгоор олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийг мэдэгдэж, Ковид-19 цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч хил нээгдэхэд гурван улсын хамтарсан туршилтын тээврийг явуулах талаар санал солилцлоо.    

Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор иргэний нисэхийн салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замуудын талаар ярилцлаа. Одоогоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотууд руу нислэг гүйцэтгэж байгаа ба Монголын талаас ОХУ-ын Новосибирск, Екатеринбург хотууд руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохиров. Хурлын төгсгөлд Дэд сайд нар хурлын протоколд гарын үсэг зурав. Тээврийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Мөн хоёр талын тээврийн салбарын харилцаанд тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байх үүднээс хоёр талын уулзалтыг цахим хэлбэрээр улирал тутамд, шаардлагатай тохиолдолд тухай бүр  зохион байгуулж байхаар тогтов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18