Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Kawasaki Heavy Industries” компанийн хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөл, ус төрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайн тээвэрлэлтийн зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа.

“Kawasaki Heavy Industries” компани Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг. 2015 оноос Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн далайгаар Япон Улс руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Австралийн Викториа мужийн  “”Latrobe Valley” орд газраас хүрэн нүүрс олборлож, тусгай байгууламжид ус төрөгчийг цельсийн -253 хэмд хөргөж 1/800 болтол агшаан 9000 километрт далайгаар 21 хоног тээвэрлэн Кобэ боомтод авч ирдэг. Улмаар Кобэ боомтод тусгайлан байгуулсан агуулахад ус төрөгчийг хадгалж цахилгаан станцад нийлүүлж байна. 

“Kawasaki Heavy Industries” компани өөрийн зохион бүтээсэн турбин хөдөлгүүрийг ашиглан 2018 онд 100 хувь ус төрөгчөөр ажилладаг цахилгаан станцыг дэлхийд анх удаа байгуулж, дөрөв дэх жилдээ туршилтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Кобэ хотод байрлах энэхүү бага оврын цахилгаан станц нь  цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг. Өдөрт дунджаар 1100-1500 kВт цахилгаан эрчим хүч, 2800 kВт дулаан үйлдвэрлэж ойролцоох эмнэлэг, спорт цогцолбор зэрэг байгууламжид нийлүүлж байна. Цаашид энэхүү жижиг оврын ус төрөгчийн цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай дүйцэхүйц цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүргэж томруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Япон Улс 2030 он гэхэд ус төрөгчийн хэрэглээг жилд 300 мянган тонн орчимд, үнийг энгийн хэрэглээнд тохирох хэмжээнд хүргэх зорилт тавьжээ.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нэмэх зорилт тавьсан. Энэ хүрээнд хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн дулаарлаас шалтгаалж улс орнууд нүүрнээс татгалзаж эхэлсэнтэй холбоотойгоор 2030 оноос нүүрсний хэрэглээ багасахаар байна. Манай Улсын хувьд ч дэлхийтэй хөл нийлүүлж хүлэмжийн хийг багасгах, дэвшилтэт технологи ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах зорилт тавьж “Шинэ сэргэлтийн бодлого”- доо тусгасан. Япон Улсын Засгийн газар Австралийн Засгийн газартай хамтран дэлхийд анх удаа ус төрөгчийн цахилгаан станц байгуулж хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийж байна. Манай Улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, далайд гарцгүй орон. Дээр нь хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах энэхүү туршилтын төсөлд хамтран оролцох хүсэлтээ Япон Улсын талд илэрхийлсэн. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзахдаа энэ талаар ярилцана. Бид хөгжлийг хөөж гүйцэх биш урьтаж харж алхам хийдэг болох хэрэгтэй байна” гэлээ.
Европын Холбоо, Австрали, Франц, Герман, БНСУ зэрэг улс орон, бүс нутгууд ус төрөгчийн талаарх стратегийн бодлогоо 2018 оноос хойш баталж эхлээд байна. Хувийн хэвшлийн компаниуд ч ус төрөгч гаргаж авах, тээвэрлэх, ашиглах нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний ирээдүйн чухал эх үүсвэрүүдийн нэг гэдэгт санал нэгдэж “Hydrogen Council” хэмээх нэгдлийг үүсгээд байна. Одоогоор тус зөвлөлд дэлхийн тэргүүлэх 134 компани нэгдээд байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06