Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн гүйцэтгэх захирал Алис Олбрайтыг Нью Йорк хотноо хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Мөн АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний явц болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.
Сэтгэгдэл