Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бүрэн шийдэж, арилгана гэвэл энэ нь ойрын ирээдүйд боломж нь хомс.

Улс төр 20:19 , 2022-9-18
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
 
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Улсын Ерөнхий сайдаас надад өгсөн гол үүрэг бол бодлогын олон зорилт, арга хэмжээнүүдийг нэгтгэж, чиглүүлэн зөв эхлэл суурийг тавьж, түгжрэлийг багасгахад мэдэгдэхүйц үр дүн гарган, олон нийтийн итгэлийн очийг асаах.
Миний бие сүүлийн 14 хоногт гаргасан санал шүүмжүүдийг нэгтгэн байр сууриа илэрхийллээ. Мэдээж энэ арга хэмжээнүүд бол ойрын болон дунд хугацаанд хийгдэх ажлууд.
Өнгөрсөн 2 долоо хоногт харж байхад замын уулзваруудыг зохицуулах талаас нэг хэсэг нь шийдэл харж байна, нөгөө хэсэг нь бүр гэрлэн дохио, замын цагдаа түгжрэлийн гол шалтгаан байна гэж үзэж байна. Иргэд, олон нийтээс
✅хотын төвд барилга барихыг зогсоохыг,
✅зам гүүр,явган дугуйн замуудыг хурдан барихыг,
✅сайн хот төлөвлөлтийн дагуу түгжрэлээ шийдэхийг,
✅нийтийн тээврээ хурдан шинэчлэхийг,
✅замын хөдөлгөөний дүрмээ сахиулахыг,
✅зах худалдааны төвүүдийг нүүлгэхийг,
✅метро барихыг,
✅дарга нар автобусанд сууж байхыг гээд түгжрэлийн талаар өөрийн нүдээр харж шаардаж байна.
⚠️Сүүлийн 5 жилд гэхэд УБ хотод 300 гаруй км зам баригдсан ч яг түгжрэлд нөлөөлөх зам нь 30 хүрэхгүй км байв.
Үнэтэй машин, хуучин машинууд оруулж ирэхэд татвар, зээлийн тааламжтай нөхцөл үйлчилж байгаа❗️
Бензиний үнийг байнга барихаар оролдож, хотын төвд том барилгууд нэмэгдсээр байна❗️
⚠️Түгжрэлийг бүрэн шийдэж, арилгана гэвэл энэ нь ойрын ирээдүйд боломж нь хомс.
✅Харин бид нийтээрээ үүрэг хариуцлага үүрч хамтдаа зүтгэвэл ойрын хугацаанд илүү их өсөн нэмэгдэх түгжрэлийн дарамтыг эрс бууруулж, өнөөдрийнхийг хөнгөлж зөөллөх бүрэн боломж бий.
Олон байгууллага, газар түгжрэлд холбоотой асуудлыг шууд хариуцаж байна:
1)Сангийн яам- түгжрэлийн эсрэг татвар, зээл, урамшууллын төсвийн бодлого;
2)Эдийн засаг, хөгжлийн яам-хот, хөдөөгиин эдийн засгийн тэнцвэрт хөгжил;
3)Хууль зүй, дотоод хэргийн яам-тээврийн (замын) цагдаа;
4)Барилга хот байгуулалтын яам-хот төлөвлөлт;
5)БСШУЯ, Эрүүл мэндийн яам-сургалт, эмнэлгий байгууллагуудын байршил;
6)Зам, тээврийн хөгжлийн яам-авто зам, тээвэр;
7)Байгаль орчин, аялал жуулчлалын яам-агаарын бохирдол;
8)Цахим хөгжил, харилцаа холбооны яам-цахим харилцаа;
9)Хотын нийтийн тээвэр, газар, хот байгуулалтын агентлагууд.
⚠️УБ хот дээд тал нь 200к машин явах багтаамжтай, явахуйц замын даацтай. Одоо хоногт 380-470к машин хөдөлгөөнд оролцож байна❗️УБ хотод 670-аад мянган машин бүртгэлтэй бөгөөд энэ тоо жил бүр 50-иад мянган машинаар нэмэгдэж бна. Замын урт 1200 орчим км. 2024 онд УБ-т бүртгэлтэй автомашины тоо 775к хүрнэ❗️
⚠️УБ хотын ачаалал авч буй хамгийн гол зам нь 150 орчим км. Хөндлөн босоо ганц шугамтай. Ядаж хэвтээ нэг шугам нэмэх шаардлагатай байна.
⚠️Ослоос үүдэлтэй замын хөдөлгөөний удаашрал даатгалын байгууллага-иргэн-замын цагдаа гурвалсан зохицуулалт дутуу, жолооч бэлтгэх асуудал муу байгаагаас шалтгаалж бна. Ослын дуудлага, үзлэг хотын төв дэх томоохон түгжрэлүүдийг үүсгэх гол шалтгаан болж байна❗️
✅Түгжрэлийг бууруулах талаар олон улсад тогтсон алгоритм нь
а) Нийтийн тээврээ дэмж, сайжруул;
б) дэд бүтцээ хөгжүүл;
в) эдийн засгийн механизмаар а, б хоёр луугаа шах. Эсхүл (чадахгүй бол) машинаа хязгаарла, цөөл гэсэн бодлогын сонголтууд байна.
✅Хот төлөвлөлтийн хүрээнд
а) Хотын төвийн барилгажилтыг хязгаарлах;
б) Хотын зах руу ажлын байруудыг гаргах. Мөн зах, худалдааны төвүүдийг дүүрэг тус бүрийн зах руу шинээр бий болоход дэмжих;
в) Дагуул хотуудыг эдийн засгийн тааламжтай бүс болгох;
г) Дүрэм, стандартуудыг өөрчлөх.
⚠️УБ хотын түгжрэлийн улмаас улсын -эдийн засаг 8-9 % днб-ээ алдаж,
-хотын эдийн засаг 15 орчим % хохирол хүлээж,
-иргэн жилд 2.5 сая ₮,
-1 жолооч 10 сая ₮ гээд мөнгөн,
мөнгөн бус эрүүл мэнд, сэтгэл зүйн алдагдсан боломж амсан хүний эрхийн ноцтой хохирол үүсээд гамшиг болсон‼️
✅Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор миний хувьд
1)Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг шуурхайлах;
2)нийтийн тээвэрт 1-р эгнээгээр зорчих давуу эрхийг хангах, дүрэм зөрчигчдөд хатуу хариуцлага хүлээлгэх;
3)түгжрэлийн бүсийг зарлан онцгой арга хэмжээ авах хууль гаргах;
4)замын хөдөлгөөний ухаалаг системийг ойрын 4 сарын дотор амжилттай нэвтрүүлж, хяналтыг үр дүнтэй явуулж, ашиглаж эхлэх;
5)Хотын төвийн барилгажилтыг хязгаарлах талаар шийдвэр гаргуулах; 6)Татвар торгууль даатгалаа төлөөгүй, дүрэм зөрчигчдийг эсрэг арга хэмжээг хүчтэй болгох;
7)Тансаг хэрэглээний болон хуучин машинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр орон нутагт шилжин суурьших иргэд, ААН-ийг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг ашиглах;
8)Замын цагдаагийн хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэх;
9)Ирэх онд баригдах төрөл бүрийн зам, гүүрүүдийг шуурхайлуулж, дуусгуулах;
10)Түгжрэлийн эсрэг ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудыг нийтэд танилцуулах. Иргэдийн санал, шүүмжлэл тухай бүрт шуурхай тайлбар, хариу өгүүлж иргэдийг мэдээлэлжүүлдэг болгоход анхаарах. Өгсөн үүргийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудыг ажлаас өөрчлүүлэх саналыг томилсон этгээдэд тавих;
11)"Түгжрэлийн эсрэг нийтээрээ оролцоно, хувь нэмрээ оруулна" гэсэн соёл гэгээрлийн кампанит ажлыг өрнүүлж, албан тушаалтнуудаас өөрсдөө үлгэрлэх зарчмыг шаардана. Мөн энэ нь надаас эхэлнэ!
12)УБ хотод шилжин ирэгчдийг "Шилжин ирэгчдийн сургалтын хөтөлбөр"-т тодорхой хугацаанд хамрагдсаны дараа бүртгэдэг байх зохицуулалтай болгох; бүртгэлгүй иргэд хотын үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг хязгаарлах;
13)LRT, метро зэрэг асуудлаар судалгааны ажлыг дэмжих;
14)Хөрөнгө мөнгө бага шаардах ажлуудыг эн тэргүүнд анхаарч хийлгэх талаар шахаж ажиллах;
15)Иргэдийн сайн санаачилга, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих;
16)УИХ, ЗГ-ын түвшинд ойлголцлыг ханган ажиллах зэрэг гол чиглэлийн ажлуудад төвлөрнө.
✅Гадаадын эксперт, компани авч ажиллуулах тухайд бол миний хариуцсан чиглэл тус бүрт хэрэгжих хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүд дээр холбогдох байгууллагууд маань туслалцаа авахыг дэмжинэ. Харин өөрийн тухайд бодлогын зөвлөгөөг шаардлагатай үед нь аваад явах болно
✅Дугаарын хязгаарлалтын тухайд: Хүйтрээд 0 зогсолтын хэмжээнд аргагүй нөхцөл байдал үүсвэл энэ арга хэрэгслийг ашиглахыг сайтар хэлэлцсэний үндсэн дээр дэмжинэ. Гэхдээ хүний эрхийн талаас төрийн хязгаарлалт, зохицуулалт 7 хоногт 3 өдрөөс хэтрэх ёсгүй гэсэн зарчим баримтална.
✅Авто зогсоолын менежмент, машин ачилтын тухайд Замын хөдөлгөөний удирдлагын төвд энэ чиг үүрэг шинээр шилжиж ирсэн. Энэ талаар тодорхой хугацаанд судалж байж чиглэлээ гаргана. Гэхдээ цагаас хамаарсан төлбөртэй зогсоол, цэгцтэй цөөн зогсоолтой байх зарчмыг баритална.
✅E-police хувьд "иргэн өөрөө хянагч" байх арга хэмжээг урамшуулах механизмаар дэмжиж ажиллана. Illegal parking гэх мэт дэвшилттэй апп уудыг идэвхтэй ашиглахыг дэмжинэ.
❗️Бидний зовлон түгжрэлээс гарах нийтлэг арга замаа мэдэж байгаа ч ямар хүний нөөцөөр хэдий хугацаанд ямар арга замаар ямар үр дүнд хүрэхээр шийдэхэв гсэн процесс дээр үй олон алдаа гажигтай тул ердийн менежментээр бус хямралын тодорхойгүй байдлын үеийн менежментээр ажиллахыг шаарддаг.
Гадаадын компани, эксперт манай төрийн удирдлагын байгууллага, албан тушаалтны ажлын гүйцэтгэл, зохион байгуулалтыг орлон ажиллахгүй шүү дээ.
Манайд шийдлээсээ илүүтэй шийдвэрийн гүйцэтгэл, зохион байгуулалт олон шалтгаанаар унаад гацаад байгаа юм!


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 103.229.123.247 ]Иргэн   • 2022, 9 сарын 19. 8 цаг 35 минут

Түгжрэлийг бууруулах гол гол санаануудыг ер нь ард иргэдээс ээ саналыг нь авсан уу? Тэрний үндсэн дээр л тулгуурлаж байж энэ түгжрэлийг бууруулах гол үндэс болох ёстой бусуу удирдлагууд өөрсдөө дур мэдэн худлаа болсон болоогүй шийдлүүд гарган худлаа ажил хийсэн нэр зүүхээ л болчих эсвэл наад даргын албан тушаалаасаа огцор чаддаг мэддэг залуу үедээ зайгаа тавьж өг



ШИНЭ МЭДЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11-29, 21:00“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо11-29, 20:42Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа11-29, 20:02ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11-28, 18:17ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ11-28, 18:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо11-28, 18:11НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛ БОЛЛОО11-28, 18:06БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-28, 18:05“Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо11-28, 18:03390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байна11-28, 17:56Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална11-27, 16:54Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо11-27, 16:39Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо11-25, 21:53ЧИНГИС ХААН ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШАНХАЙ ХОТОД ТОГЛОНО11-25, 21:33“Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцлоо11-25, 21:24Монгол Улсын Шадар Сайдын УРИАЛГА11-24, 21:44ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН 7 ДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА11-22, 18:02Цасан суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа11-22, 17:55Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ11-22, 17:43Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа11-22, 17:41Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно11-22, 17:38Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно11-20, 15:21Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа11-20, 15:09Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай уулзалт хийлээ11-20, 15:01ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-20, 14:54“Эрсдэл ба Стандарт” Үндэсний чуулган орон даяар эхэллээ11-20, 14:47Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв11-16, 21:21МЕКСИК УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ11-16, 21:13Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:11Узбекистан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:08Шведийн Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:07Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ11-16, 21:05Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмадууд оролцлоо11-15, 16:04МОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ11-15, 16:01“ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ” 14 дэх жилдээ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА11-15, 15:48Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа11-15, 15:32Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана11-15, 15:28Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11-14, 16:18“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв11-14, 16:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв11-14, 16:11