УИХ-ын дарга Г.Занданшатар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзав

Улс төр 21:35 , 2022-9-5

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Монгол, Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ноён Журин Лаксанависит-ы манай улсад хийж буй албан ёсны айлчлал нь энэхүү бат бөх харилцааг илтгэнэ хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв. 

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 онд дипломат харилцаа тогтоож, энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг 10 удаа зохион байгуулсан. Миний бие 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Тайланд Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан.  Улс төр, эдийн засгийн яриа хэлцлийг хөнгөвчлөх үүднээс өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хэвээр хадгалах саналтай байна. Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий. Тухайлбал, манай улсын ноолуурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна. Манай хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 50 сая ам.долларт хүрсэн нь чамлалттай үзүүлэлт юм. Иймд бид Монгол, Тайландын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, экспортыг дэмжих замаар шаардлагатай арга хэмжээг авах хүсэлтэй байна. Энэ хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах болсон нь дээрх зорилтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Шадар сайд Журин Лаксанависит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Тайландын Хаант Улсын парламентын гишүүнээр 11 удаа сонгогдон ажиллаж байсан хэдий ч Монгол Улсад айлчлах завшаан ийнхүү тохиож байгаад туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурснаар манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Үүнийг бодит үр дүнд хүргэхэд бүхий л чадлаараа ажиллах болно. Мөн хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна гэв. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Тайландын хамтын ажиллагааны 5 жилийн ажлын төлөвлөгөө (2022-2027) байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын худалдааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, аялал жуулчлалын салбар зэрэг бусад асуудлаар санал солилцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06