УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Нийгэм 15:49 , 2022-9-1

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын 27 хөтөлбөрөөр 2150 оюутан шинээр элссэн бөгөөд нийт 12510 оюутан суралцаж байна. Мөн гадаадын долоон орны 162 оюутан монгол хэлний сургалтад хамрагдаж байгаа бол хүний их эмч бэлтгэх англи хэлний сургалттай хөтөлбөрт Канад, БНСУ, Япон, Нидерланд, АНУ зэрэг өндөр хөгжилтэй улсын 17 оюутан суралцаж байгааг АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар хэллээ.  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт АШУҮИС нь 1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр үндэс сууриа тавьж, улмаар 1961 онд Анагаах ухааны дээд сургууль болон өргөжин хөгжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар 39 мэргэжлээр 56400 гаруй эмч, сувилагч, ажиллагсдыг эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт бэлтгэн гаргажээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус сургуулийн шинээр элссэн болон нийт оюутнууд, эрдэмтэн багш нарт 2022-2023 оны хичээлийн шинэ жил, АШУҮИС-ийн 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд эрүүл мэнд, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулав.

Тэрбээр, “Их сургуулийн тогтвортой хөгжлийг хангахуйц боловсролын эрх зүйн цогц шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бөгөөд Монгол Улсад судалгааны их сургууль, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг төр засгаас бүхий л талаар дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, эмнэлгүүд гүйцэтгэсэн тусламж үйлчилгээ бүрээрээ, оношилсон, эмчилсэн үйлчлүүлэгч бүрээр санхүүжилтээ авдаг шударга тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлж буй эмч, сувилагч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдэх боломж бүрдсэн.

Мөн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 7 сарын өмнөөс байгуулагдан ажиллаж, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн мэдүүлж батлуулсан. Энэ намрын чуулганаар Цусны донорын тухай хуулийн төсөл, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан ажиллаж байна. Эрдэмтэн багш, оюутнууд та бүхэн өөрсдийн салбарын хууль тогтоомжийн төсөлд цахим хэлэлцүүлгийн D-Parliament талбараар дамжуулан саналаа ирүүлж, чанартай сайн хууль гаргахад хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн захъя” гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АШУҮИС олон улсын жишигт нийцсэн эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, төв байгуулж, их сургуулийн 4 эмнэлэг, 2 сувилалтай болж өргөжин, үйл ажиллагаагаараа үндэсний тэргүүлэх их сургууль болсон байна. АНУ-ын Жоржиа мужийн их сургуультай хамтарсан 2+4 хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өндөр хөгжилтэй улсын иргэдийг хүний их эмч мэргэжлээр сургаж эхэлсэн нь дэлхийн эмч нарыг Монгол Улсад бэлтгэх шанг татсан бахархам амжилт гэдгийг онцлон тэмдэглэв.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Ж.Баасанхүү, Монгол Улсын гавьяат багш, Анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар болон тус сургуулиас төрөн гарсан эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн профессорууд, оюутны төлөөлөл оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 197.211.53.56 ]SHINE OYUN   • 2023, 2 сарын 22. 11 цаг 46 минут

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM



ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06