Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжив

Улс төр 23:15 , 2022-8-30

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30)  хуралдаанаар Байнгын хорооны даргыг  сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан гэдгийг дурдлаа.

Энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. 

Тэрбээр,  Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Г.Тэмүүлэн нь 2003 онд АНУ-д олон улсын харилцааны бакалавр, 2005 онд АНУ-д олон улсын удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа гэв.
    Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг  дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь  дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

САЙН УДИРДАГЧ - Л.УЯНГА /Сэлэнгэ аймгийн ЕБ-ын 3-р сургуулийн захирал/11-25, 22:48“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо11-25, 22:18Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа11-25, 21:49УИХ дахь намын бүлгүүд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа11-25, 21:41АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв11-24, 11:50“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т жил бүр улсын төсвөөс 1,9 тэрбум төгрөг олгоно11-23, 19:40Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ11-21, 20:00Дэлхийн улс орнуудын парламент болон хүний эрхийн байгууллагуудын хамтын ажиллагааны сайн туршлагуудын талаар хэлэлцлээ11-21, 19:52“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв11-21, 19:49Монгол Улсад аялах Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ11-14, 14:44Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа11-11, 14:40Отроор яваа малчдад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулав11-10, 20:43Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллалаа11-10, 20:09САЙН УДИРДАГЧ - Б.МӨНХТӨР /Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга/11-10, 20:03“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа11-10, 19:53Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо11-7, 19:32БАРУУН БОСОО ТЭНХЛЭГИЙН 745 КМ АВТО ЗАМЫГ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА11-1, 17:43Түр хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов11-1, 17:32Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа11-1, 17:21ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН АНХНЫ АВТО ЗАМЫГ БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА11-1, 17:18Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ11-1, 16:57Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар тус салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцав10-27, 22:56Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа10-26, 22:08Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10-25, 21:48Ерөнхий сайдын айлчлалын яриа хэлэлцээг бодит ажил болгож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ Канцлер О.Шольц илэрхийлснийг уламжлав10-25, 21:43“Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт - Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлэг боллоо10-19, 18:06Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална10-14, 22:55ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНК-ВАЛЬТЕР ШТАЙНМАЙЕРТ БАРААЛХАВ10-14, 22:51Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулна10-14, 22:48Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ10-6, 20:52АБГББХ: Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ10-6, 19:50УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа10-6, 19:44Төрийн захиргааны байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, төрийн бүтээмжийг сайжруулна10-6, 19:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!10-6, 19:20“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ10-6, 13:27Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ10-3, 15:07МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 17-Р ХУРАЛДААН МОСКВА ХОТНОО БОЛЛОО10-2, 17:55Канад Улсын болон Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн нүдний эмч нар хамтран Сэлэнгэ аймагт ажиллана10-2, 17:17Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг арванхоёрдугаар сард гаргана9-28, 18:57Хууль зүйн байнгын хорооны гишүүд АНУ-д Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар туршлага судлан ажиллаж байна9-28, 17:43