ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД 4000 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОНО

21:30 , 2022-7-8
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна.
Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцож байна. Тэд энэ сарын 04-ний өдрийн үүрээр 04.00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийлээ.
Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлах бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нар ажиллах юм.
Энэ жилийн "Төрийн далбааны өдөр"-ийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхацсан жилд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцох салбаруудын дунд “Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, “Тэргүүний жагсаалч салбар”, “Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулна. Энэ нь Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, Цэргийн ёслолын жагсаалын дүрэмч, жагсаалч, идэвх оролцоо, санаачилга, жигдрэлтийн байдлыг сайжруулах зорилготой юм.
Сонирхуулахад, Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм.
Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын цог золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалын түүхээс дурдвал, анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Монгол Улсад Ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулж эхэлсэн юм. Энэхүү Цэргийн ёслолын жагсаал нь Зэвсэгт хүчний хөгжлийн үе шатуудад тасралтгүй явагдаж чадаагүй ч 1970-аад оноос 1992 он хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд тогтмол явагдсаар иржээ. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын 1971 оны 170 дугаар тушаалаар “Ардын Армийн 50 жилийн ойн цэрэг, техникийн парад”, 1986 оны 245 дугаар тушаалаар "Ардын хувьсгалын 65 жилийн ойн зэвсэг, техникийн парад”, 1991 оны 261 дүгээр тушаалаар "Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын цэргийн парад"-ыг тус тус явуулж байсан ба Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг, техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал явагддаг байжээ. Түүнчлэн тухайн үед Октябрийн хувьсгал ялсны буюу Октябрийн баярын өдөр мөн адил Цэргийн ёслолын жагсаал явдаг байсан ажээ.
Мөн Цэргийн ёслолын жагсаал нь 1992 оноос түр тасраад 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагджээ. Тус 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд Цэргийн их сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга дэд хурандаа М.Борбаатар /хошууч генерал/-аар удирдуулсан шинэ төгсөгчдийн хайрцаг түрүүлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 30 000 төгрөгөөр шагнуулж байв.
Үүнээс хойш есөн жил завсарласны дараа 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний анги, байгууллага, Хил хамгаалах ерөнхий газрын болон Дотоодын цэргийн ангиуд оролцсон Цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд явуулсан байна.
Дараа нь 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх үед Цэргийн ёслолын жагсаалыг явуулсан нь тухайн үед ард иргэд, залуучуудын гүн талархлыг хүлээсэн ёслолын арга хэмжээ болжээ. Тэрчлэн 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” буюу 7 дугаар сарын 10-ны өдөр Цэргийн ёслолын жагсаалыг дахин явуулж эхэлсэн юм.
Цэргийн ёслолын жагсаалыг дэлхийн ихэнх улс орон тэмдэглэлт баярынхаа үеэр бэлтгэн, зохион байгуулан явуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээг тухайн улс орны тусгаар тогтнол, түүний батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг гэж үздэг ажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно9-23, 17:43Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ9-23, 17:38Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав9-23, 17:29Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав9-23, 17:25Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнг хэлэлцэж байна9-23, 17:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахортай уулзав9-23, 17:20Монгол залуус оюун ухаанаараа дэлхийн хаана ч өрсөлдөх бүрэн боломжтой9-23, 17:14“Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт үндсэн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэллээ9-21, 18:56Д.Амарбаясгалан: Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасгах тухай ярьж, бичиж байгаа.9-21, 16:37Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар9-21, 16:32Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.9-21, 16:29Б.Батцэцэг сайд Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирал Алис Олбрайтыг Нью Йорк хотноо хүлээн авч уулзав9-21, 16:27Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бүрэн шийдэж, арилгана гэвэл энэ нь ойрын ирээдүйд боломж нь хомс.9-18, 20:19УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ӨДӨР БҮР ТАВАН ХУУДАС УНШИЖ ХЭВШИХЭД Л ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРТ ХЭМЖЭЭЛШГҮЙ НӨЛӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОДОГ9-16, 19:17БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА БОЛОН САЛБАРЫН САЙД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНД АЖИЛЛАЛАА9-16, 0:08Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсын Шадар сайд Ричард Марлзтай уулзлаа9-15, 23:39Монгол, Оросын аврагчид хамтарсан дадлага сургуулилт хийж байна9-15, 15:51УИХ-ын дарга Г.Занданшатар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзав9-5, 21:35Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцоно9-5, 21:23Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо9-5, 21:20Г.САЙХАНБАЯР САЙД ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭЙТИ СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ9-2, 18:42Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов9-1, 15:55Монгол Улсын их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав9-1, 15:52УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов9-1, 15:49Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав9-1, 15:45УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо9-1, 15:42УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Мэндчилгээ9-1, 12:58Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж 80 орчим тэрбум төгрөг хэмнэжээ9-1, 2:09Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайдын цахим уулзалт боллоо9-1, 1:58Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө8-30, 23:21Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжив8-30, 23:15Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8-30, 22:51Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг сонгохыг дэмжлээ8-30, 22:42Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг сонгохыг дэмжив8-30, 22:39Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг сонгохыг дэмжлээ8-30, 22:36Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжлээ8-30, 22:34Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг томилохыг дэмжлээ8-30, 22:30УИХ-ЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ, УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ8-30, 22:17УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө8-30, 21:59Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг танилцууллаа8-30, 1:50