Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

21:24 , 2022-6-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан билээ.

Энэ зорилтынхоо хүрээнд мод тарьж, ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийг байгуулахаар төлөвлөсөн байна.

Үүнд 1,000 тн хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд багтаж байгаа юм.

Ашиглалтад орж буй Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.

Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм.

Цаашдаа тус төвд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг нь гардууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ирэх 10 жилд 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Үүнд:

  • Мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод,
  • Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод,
  • Орхон, Булган аймаг орчимдоо 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8-10, 18:18Цэцэрлэггүй үлддэг 24620 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдлээ8-10, 18:15Ардын баатар Д.Данзан8-10, 17:25НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ МОНГОЛ АХУЙ СОЁЛООР АМЬСГАЛСАН НЭГЭН ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЛЭЭ8-10, 17:111992-1996 оны анхны УИХ-ын 30 жилийн ойд: МОРЬТОЙ ХҮН8-9, 19:28ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА8-9, 19:20НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албан ёсны айлчлал эхэллээ8-9, 11:03Ажлын хэсгийн гишүүд Өгийнуурт ажиллалаа8-8, 17:07Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав8-8, 17:04Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо8-8, 17:00Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа8-8, 16:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав8-8, 16:45НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8-8, 10:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна8-6, 16:53Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа8-6, 16:45УЛСЫН СҮР ЦЭРЭГТЭЭ, ЦЭРГИЙН СҮР ЖАГСААЛДАА7-10, 18:53Алба хаагчдыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнав7-10, 18:07БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ7-10, 17:04ГССҮТ-ИЙН ХАРЬЯА ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ7-8, 21:36ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД 4000 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОНО7-8, 21:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав7-8, 21:18БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа7-8, 21:11Б.Очирбат: Наадмаар Төв цэнгэлдэх орчмын оршин суугчид СӨХ-оос зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох боломжийг хангасан7-8, 21:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв7-8, 20:57АБГББХ: Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив7-7, 13:52МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ7-7, 13:4880 хоног хуралдаж, 341 хууль, 44 тогтоол баталсан Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа7-7, 13:35Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ7-2, 13:02ХЗБХ: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6-30, 21:45Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ6-30, 21:32УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудалд онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв6-30, 17:31Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа6-27, 19:09УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийлээ6-27, 19:03Бригадын генерал цол хүртээлээ6-23, 21:30Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа6-23, 21:24ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА6-23, 21:21Доргионы шалтгаант өвчин нь хүний биед эргэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог6-19, 21:08ХАБЭА-Н ИНЖЕНЕРТЭЙ, ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ 38 ДУГААР СУРГУУЛЬ6-19, 21:03Б.АМАРСАЙХАНЫГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ6-14, 9:50Сэлэнгэ аймгийн 1500 гаруй хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа6-10, 15:44