Доргионы шалтгаант өвчин нь хүний биед эргэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог

Нийгэм 21:08 , 2022-6-19

Доргион нь тодорхой давтамжтай үргэлжилж байдаг механик  хэлбэлзэх хөдөлгөөн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай зам тээврийн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой аж ахуй нэгж байгууллагууд ажлын байранд доргион үүсгэдэг техник тоног төхөөрөмжийг өргөн хэрэглэж байгаагаас янз бүрийн доргионтой нөхцөлд ажиллах ажилчдын тоо улам бүр нэмэгдэж байна.

Доргионы хүний бие махбодид үйлчлэх үйлчлэлээр нь бүх биед дамжих болон гарт дамжих доргион гэж хоёр ангилдаг. Ажлын байранд үүссэн бүх биед дамжих доргион нь машин механизм, үйлдвэрийн суурь машин, төхөөрөмж, барилгын шал, хийц зэргээс үүссэн ажилтны биед дамжиж буй доргион юм. Зогсоо ба суугаа байрлалд ажиллах ажилтны бие (хөл, нуруу, өгзөг) рүү дамжин нөлөөлдөг ба удаан хугацааны өртөлт ажилтанд нуруу нугаламын яс жийргэвчийн эмгэг өөрчлөлт бий болно. Гарт дамжих доргион нь ажлын механик багаж, төхөөрөмж, хийцээс үүсэж ажилтны гар шуунд дамжиж буй чичиргээ юм.

         Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл

Доргионтой холбоотой үүсдэг эмгэг нь түүний давтамжаас шууд хамааралтай байдаг.

Бүх биед дамжих доргионы нөлөөлөл

  • 0,2-0,7 Гц-ийн доргионы улмаас хөдөлгөөний эмгэг үүснэ. (0,3 Гц-д хамгийн их сөрөг нөлөөтэй)
  • Тэнцвэрийн эрхтэнд нөлөөлж, тэнцвэр алдагдах
  • 10-30 Гц-ийн доргионтой ачааны машин, трактор, хүнд машин механизм жолоодчсон үед эд юмс давхарлан харагдаж, осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлэх
  • 40 Гц-ээс нам давтамжтай доргион нь яс, холбоосыг гэмтээдэг бөгөөд ялангуяа нурууны доод нугаламд илүү ихээр эмгэг өөрчлөлтийг бий болгодог
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэх
  • Цусны даралтанд нөлөөлж, улмаар зүрхний эмгэг бий болгох
  • 40-45 Гц-ийн доргионд өртсөн эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алдагдах, жирэмсэн эмэгтэйчүүдээс хэвийн бус хөгжилтэй хүүхэд төрөх эрсдэлтэй
  • 120 Гц доргионд жирэмсэн эмэгтэй өртсөн тохиолдолд ургийн зүрхний цохилтын тоо олшрох
  • Хоолны дуршил алдагдах, уур, уцаартай болох, толгой өвдөх ажлын үр бүтээмжийг бууруулах, алдаа, осол гаргах зэрэг сөрөг үр дагавар бий болдог байна.

Гарт дамжих доргионы нөлөөлөл

  • Рейнойгийн хам шинж буюу доргионы шалтгаант цагаан гарын хам шинж. Эхэн үед доргионы нөлөөлөлд өртсөн гарын хуруунууд цайж, улмаар үргэлжилсэн нөлөөллийн үед бүх хуруунуудад тархдаг.
  • Мэдрэл, цусны судас бүтцийн өөрчлөлтийн улмаас халууны болон хүрэлцэх мэдрэмж алдагдаж, атгалтын хүч сулардаг
  • Цагаан хурууны хам шинжээс гадна гар даарах өвдөх
  • Үений үрэвсэл, булчингийн хатингаршил
  • Бугуй, тохойны булчин, үений гэмтэл
  • Бугуйны үеийн кальцийн дутагдал
  • Бугуй, гарын хуруун дээр ясан ургацаг гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Доргионы өртөлтөөс ажилчдыг хамгаалах хяналтын арга хэмжээний дараах төрлүүд байдаг. Үүнд:

  • Арилгах: Доргионы эх үүсвэрийн ашиглалтыг зогсоох
  • Орлуулах:
  • Доргион бага үүсгэдэг машин, тоног төхөөрөмжөөр солих
  • Үйдвэрийн болон үйл ажиллагааны өөрчлөлт хийх
  • Тоног төхөөрөмжийг доргион бууруулагч материалаар ивүүр хийх, шаланд суурилуулах
  • Доргионоос хамгаалах зөөлөвч бүхий дэвсгэр ашиглах
  • Доргион үүсгэдэг гар багаж хэрэгсэл ашиглахдаа зөөлөвчтэй бариул ашиглах
  • Ажилчдын ажлын ээлж дахь доргионы нөлөөлөлд өртөх өртөлтийн нийт хугацаанд хязгаарлалт тогтоох
  • Тохиромжтой хувийн хамгаалах хэрэгсэлээр хангах
  • Ажлын байран дахь доргионы эх үүсвэр бүхий газруудад болон тоног төхөөрөмжүүдэд анхааруулах тэмдэглэгээ байршуулах
  • Ажилчдад доргионы эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөл, аюулын талаар сургалтыг явуулах
  • Инженерийн:
  • Зохион байгуулалтын:
  • Хувийн хамгаалах хэрэгсэл:Доргионоос хамгаалах зөөлөвчтэй бээлий, ажлын гутал зэргээр хангах


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06