Мишээл Хүүхдийн Сан, холбогдох сумдын ЗДТГ, ИТХ-тай хамтран хүүхдийн шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээг Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Ерөө, Жавхлант, Хүдэр сумдууд, Бугант, Дулаанхан тосгодын хүүхдүүдийг хамруулан зохион байгуулж дууслаа. Нийт 1500 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж үнэ төлбөргүй эмчилгээ, оношилгоо хийлгэсэн байна.
Энэхүү арга хэмжээг санаачлан, хүүхдийн төлөө сайн үйлс хийсэн Мишээл Хүүхдийн сангийн хамт олондоо талархал илэрхийлье!
Сэтгэгдэл