Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо

Улс төр 14:20 , 2022-5-31

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй байдал, бодит шалтгаан, үүнийг даван туулах зорилгоор Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймагт удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд, эрчим хүчний салбарт эхлүүлэх Тавантолгой цахилгаан станц, мөн Оюу толгой, Таван толгойн ордуудын ашигт малтмалын экспортын тээврийн гол боомтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэлээ. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг. Үүний гол хэсэг нь уул уурхай, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ, хилийн боомтуудыг түшиглэсэн авто болон төмөр замын тээврийн салбартай шууд холбоотой байдаг. Оюу толгой, Таван толгой чухал ч гэсэн оюунтай толгой Монгол Улсад илүү хэрэгтэй.  Хамгийн түрүүнд иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлов.

Уулзалтын төгсгөлд Өмнөговь аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлын талаар иргэдийн санал, хүсэлт нэг бүрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, үг хэлсэн 70 орчим иргэний зүгээс Өмнөговь аймагт уул уурхайн лиценз нэмж олгохгүй байх, усны нөөцийн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, аймгийн хэмжээнд хавдар, шүдний өвчлөл иргэдийн дунд их байгаа. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замын засварыг чанартай хийлгэх, нүүрсний шороон замын тээврийг зогсоох ёстой,  Өмнөговь аймагт ч МАНАН бүлэглэл бий болж "Нүүрс" нам байгуулаад удаж байгаа зэрэг асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны 246 дугаар тогтоолыг түдгэлзүүлж, асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдлээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж,  хамгийн олон санал авсан Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар, Даланзадгад суманд ДЦС барих ажлын зураг, төсвийн зардал болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын эхний 80 км-ыг хатуу хучилттай болгох хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах, Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах, аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгох зэрэг 12 томоохон асуудлыг шийдвэрлэхээр боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06