Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв

Улс төр 18:19 , 2022-5-30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв
 УГ МЭНДЧИЛГЭЭНД:

“Өнгөрөгч 2021 онд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр орны ард түмэн өргөн дэлгэр ёслон тэмдэглэсэн бөгөөд энэхүү түүхэн ойн үргэлжлэл болсон Монгол Улс хойд хөршийн нийслэл Москва хотод анхны Элчин сайдын яамаа байгуулсны 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэ нь Монгол Улсын гадаад харилцааны салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Оросын уламжлалт найрамдалт харилцааны хөгжлийн салшгүй хэсэг билээ.

Монгол Ард Улсын Засгийн газраас Зөвлөлт Орос Улсад Монгол Улсын төлөөний газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэж, Ардын Засгийн газрын 1922 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Ард Улсаас Зөвлөлт Орос Улсад суух анхны Элчин сайдаар Ж.Давааг томилон “гүн” зэрэг өргөмжилж байжээ.

Ж.Даваа 1922 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөвлөлт Орос Улсын Гүйцэтгэх хорооны дарга М.Калининд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бөгөөд энэ өдрийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам үүд хаалгаа нээсэн өдөр хэмээн үздэг юм.

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад 2021 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ зуунд өргөжүүлэн хөгжүүлэх чиг хүрээг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэсэн тул айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход Москва дахь Элчин сайдын яам анхаарал хандуулан хариуцлагатай ажиллах нь зүйтэй.Зууны түүхтэй Монгол, Оросын харилцаа эдүгээ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатарт хоёр орны Төрийн тэргүүн нарын байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай  Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээний үзэл санааны дагуу бүх салбарт амжилттай хөгжиж байна.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны одоогийн хамт олон энэхүү түүхэн харилцааг улам баяжуулан гүнзгийрүүлж, Монгол, Оросын олон талт хамтын ажиллагааны хөгжилд  бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Элчин сайдууд, дипломат ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 66.181.190.105 ]Ган....   • 2022, 5 сарын 30. 19 цаг 05 минут

Москва-н яг төвд арбатын гудманд байсаэ монголын худалдааны төлөөлөгчийн газр гэж ямар гоё 9н давхар барилга байлаа!!!!Санжийн Баяр гэж монголоо оюу толгойгоо зарсан бузар хулгайч бас л түрээслүүлсэн нэрээр зарж идчихсэнийг монголын төр яагаад шалгаж буцааж авч болдоггүй юм бэ?Баяр гэж дархлагдсан хулгайчид ямар өртэй болохоороо төр засаг нь хөрөгөө нэхэж чаддаггүй юм бэ??Баяраас төр засаг ардын нам яагаад хөрөнгөө нэхэж авахгүй айгаад асууж шалгадаггүй юм бэ????моголчууд москвад очих газргүй болчихоод Баярыг харааж зүхэж бна!



ШИНЭ МЭДЭЭ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА5-31, 16:46Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулд зарим үүрэг чиглэлийг өглөө5-31, 16:27МОНГОЛ УЛС, БНСУ, АНУ-ЫН ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ5-31, 16:18Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа5-31, 16:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав5-31, 15:04ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5-31, 14:52Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо5-31, 14:24ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА5-31, 13:59Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо5-29, 18:37Хил хамгаалах байгууллагын 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна5-29, 17:57“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 5 дугаар сарын 31-ний өдөр болно5-29, 17:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа5-29, 17:46“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа5-29, 17:39Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм5-26, 18:09Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна5-26, 17:51С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна5-26, 17:38МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАР ОГЦОРЛОО5-26, 3:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв5-25, 18:19Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна5-25, 18:06ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5-25, 17:57Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай5-25, 17:51Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно5-25, 17:40ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ5-25, 17:37Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо5-24, 18:52“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа5-24, 18:28Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо5-22, 19:59“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5-22, 19:50УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа5-22, 19:46МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ5-21, 21:28“СОЁЛЫН СЭРГЭЛТ - 2023” АЯНЫ ГОВИЙН БҮСИЙН НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 5-НД БОЛНО5-19, 11:10“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно5-18, 18:21Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа5-18, 15:09Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана5-18, 14:45ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ5-17, 18:46ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМЛБЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ5-17, 18:40ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ5-17, 18:37Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ5-17, 18:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа5-17, 18:19Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов5-17, 18:13ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ5-17, 18:08