Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улс Эдийн засаг, хөгжлийн яамтай болсноор Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа боловсруулсан нь энэ юм.

“Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичигт дэвшүүлсэн хөгжлийн зорилгодоо тулгуурлан Засгийн газраас 2023 онд онцолж, чухалчилсан зорилтуудад хүрэхийн тулд яам, агентлаг, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэх арга хэмжээгээ төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлжээ.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 5 бүлгийн хүрээнд 18 зорилт бүхий 75 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүд нь үндсэндээ дараах таван чиглэлд нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц дэвшил гаргахыг гол болгосон байна.

1. Боловсролын чанарыг ахиулах

НҮБ-аас тооцоолон гаргадаг Боловсролын индексээр Монгол Улс дэлхийн 189 орноос 68 дугаар байрт жагсаж байна. Хэдийгээр бичиг үсэг тайлагдалт болон дээд боловсрол эзэмшилтийн түвшнөөр дэлхийд дээгүүрт орж байгаа ч боловсролын чанарыг харьцуулж үзвэл сүүл мушгиж байна. Тухайлбал, Дэлхийн удирдлага, хөгжлийн институт (IMD)-ээс гаргасан “Дэлхийн ур чадварын тайлан”-аар Монгол Улс 2021 онд ур чадварын түвшнөөр дэлхийн 64 орноос 61-т жагсаж байгаа бол “Боловсролын үнэлгээний төв”-өөс 2018 онд хийсэн үнэлгээгээр бага, дунд боловсролын чанарын дундаж үнэлгээ 41.0 хувьтай гарчээ.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд багшийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцах эрүүл, аюулгүй, ая тухтай, таатай орчныг бүрдүүлэх замаар боловсролын чанарыг ахиулахад чиглэсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.      

2. Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх

Хүний хөгжлийн индекс нь урт удаан, эрүүл амьдарч байгаа эсэхийг дундаж наслалтаар, мэдлэг эзэмших чадварыг нь суралцсан хугацаагаар, хангалуун амьдралын түвшинд хүрэх нөхцөлийг нь нэг хүнд ногдох үндэсний орлогоор тооцдог цогц индекс юм.

Монгол Улс Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 99 дүгээр байрт жагсаж байгаа байгаа ч эрүүл мэндийн индексээр 130 дугаар байрт жагсаж байна. Дундаж наслалт доогуур байгаа нь хавдрын төрлийн өвчлөлөөр дэлхийн 183 орноос 1 дүгээрт, зүрхний титэм судасны өвчлөлөөр дэлхийд 17 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байгаа зэрэгтэй холбоотой байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэтгэх цогц шинэчлэл хийх, иргэдийн дунд идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй, эрүүл зөв хооллолттой, хорт зуршилгүй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлж, хавдрын төрлийн өвчлөлөөр өвдөх эрсдэлийг 30-50 хувиар бууруулдгийг тогтоосон байна.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

3. Хөдөлмөрийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх

Эдийн засаг, санхүү, бизнес, хууль эрх зүй, нийгмийн ухааны салбараар мэргэжил эзэмшигчдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байтал багш, инженер, сувилагч зэрэг нарийн мэргэжилтэн зах зээл дээр улам дутагдсаар байна.

Үүний үр дүнд төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил нь хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, хэрэгцээтэй уялдахгүй байгаагаас гадна, хөдөлмөрийн насны хүн ам дотор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн амын тоо огцом буураад байна. Тухайлбал, сүүлийн 30 жилийн хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин 75.8-аас 58.3 хувьд хүрч буурсан, түүний дотор эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 10 нэгжээр доогуур түвшинд хүрсэн байна. Энэ нь хүн ам цөөтэй орны хувьд боломжтой хөдөлмөр нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй, эдийн засгийн тэлэлтийг боомилж байгааг харуулж байна.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

4. Гүйцэтгэл, чанар, бүтээмжийг урамшуулсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас гаргасан судалгаагаар Монголчууд долоо хоногт ногдох дундаж ажлын цагийн хэмжээгээр 8 дугаар байрт жагсаж байна. Гэвч хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтээр дэлхийн 185 орноос 109 дүгээрт, цалингийн хэмжээгээр 86 дугаарт байгаа нь бид урт цагаар, бүтээмж багатай, цалин доогуур түвшинд ажилладгийг харуулж байна.

   Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд бүтээмж, ажлын үр дүнг сайжруулахад чиглэсэн тогтолцооны шинэчлэл хийх, албан хаагчдын цалин хөлсний системийг ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулан шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

5. Эдийн засгийг тэлэх, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлэх

Монгол Улсын зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн хөгжил сул, эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг байгааг цар тахлын хүнд хэцүү цаг үед илүүтэйгээр мэдэрч, эдийн засаг -4.6 хувь хүртэл агшиж, 300 мянга орчим ажлын байр эрсдэлд орсон.  

Шинэ сэргэлтийн бодлогоор Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, хөгжилд чөдөр тушаа болж буй хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, “Боомтын сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн 6 сэргэлтийн хүрээнд холбогдох төсөл, арга хэмжээ, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Иймд, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх Шинэ сэргэлтийн бодлогод тодорхойлсон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө хэрэгжсэнээр,  

  • Гадаад өрийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн бодит өсөлтийг 5.0 хувьд хүргэх, инфляцыг 8.0 хувьд байлгах зорилт дэвшүүлэн ажиллана.
  • Эдийн засгийн өсөлтийг тэтгэх, экспортыг нэмэгдүүлэх дэд бүтцийг хөгжүүлж, боомт холбосон 1,000 орчим км, орон нутгийн хөгжил, аялал жуулчлал дэмжсэн 800 орчим км авто зам, эрчим хүчний эх үүсвэрийг 900 мВт-аар нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийнэ.
  • Түүхий эдийн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх 20 хөгжлийн төслүүд хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, шинээр 40 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно.
  • Нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой тогтолцоог бэхжүүлнэ.
  • Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 88.5 хувь, ерөнхий боловсролын хамран сургалтыг 98.2 хувьд тус тус хүрнэ.
  • Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
  • Цахим засаглалын тогтолцоог бэхжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай хариуцлагатай, хүртээмжтэй хүргэж, бүтээмжийг дээшлүүлнэ.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлээр тодорхойлсон төсөв, өрийн бодлого, боломжит нөөц, хүчин зүйлстэй уялдуулан нийтдээ 15 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна.

Иймд төрийн албаны нөөц, хүн хүч, 2023 оны улсын төсөв бүхэлдээ хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан дээрх зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэхээр байгааг Засгийн газар онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ7-2, 13:02ХЗБХ: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6-30, 21:45Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ6-30, 21:32Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа6-27, 19:09УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийлээ6-27, 19:03Бригадын генерал цол хүртээлээ6-23, 21:30Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа6-23, 21:24ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА6-23, 21:21Доргионы шалтгаант өвчин нь хүний биед эргэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог6-19, 21:08ХАБЭА-Н ИНЖЕНЕРТЭЙ, ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ 38 ДУГААР СУРГУУЛЬ6-19, 21:03Б.АМАРСАЙХАНЫГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ6-14, 9:50Сэлэнгэ аймгийн 1500 гаруй хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа6-10, 15:44УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баригдаж буй 960 хүүхдийн сургуулийн барилгын явцтай танилцлаа6-9, 21:06ХАБЭА-Н ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ГИШҮҮД БАРИЛГЫН ТАЛБАЙН ХАБЭА-Н ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА6-7, 12:55ХАБЭА-Н СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА6-7, 12:50Ажлын байрны гэрэлтүүлэг нь буруу төлөвлөлттэй, стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэгийг бий болгодог6-5, 17:00Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо5-31, 14:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв5-30, 18:19УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5-30, 18:15Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлагдлаа5-30, 8:25Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв5-30, 8:21МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН, МАРШАЛ Г.К.ЖУКОВ НАРЫН ЦЭЭЖ БАРИМЛЫГ НЭЭВ5-24, 17:45ХАБЭМТӨВ БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА5-23, 16:27ХАБЭМТӨВ БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА5-23, 16:27Г.Занданшатар: Өрийн буруу бодлогоос чинь болж 2030 онд та бид Монголоос хөөгдөж гарна шүү5-21, 14:16З.Бауыржан: Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ5-19, 12:42“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗУРГИЙН ЭЗЭД ШАГНАЛАА АВЛАА5-16, 19:04“Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлт Налайх дүүрэгт боллоо5-15, 18:22Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдлоо5-15, 18:16Б.Пүрэвгарам: Ажлын байранд ХАБЭА-ыг хангаж ажиллах нь удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос ихээхэн хамаардаг5-14, 17:53Өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд Монголын гурван боксчин өрсөлдөнө5-14, 17:44“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдаан5-14, 16:24Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5-14, 16:03IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна5-14, 15:38“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ5-3, 14:50САЙН УДИРДАГЧ - СБД-ийн ЭМТ-ийн дарга П.Бат-Ирээдүй5-3, 14:40Эрт илрүүлгийн үзлэг 5 сарын 1-ээс эхлэн бүтэн жил үргэлжилнэ5-2, 0:18ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ5-1, 21:03ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА4-28, 13:53ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРЛОО4-28, 13:50