Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлевын зөвлөхөөр сонгогдлоо. Турк улсын нийслэл Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болж өндөрлөлөө.
Их хуралд Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо. Их хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдож IBA-г үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрийн биеэр санал болгон сонгосон байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл
Хорчин бөөс монголд хэрэггүй