Б.Пүрэвгарам: Ажлын байранд ХАБЭА-ыг хангаж ажиллах нь удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос ихээхэн хамаардаг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олноор “Милко” ХХК шалгарсан.  Бид энэ талаар “Тэсо фүүдс” группийн ХАБЭА-ын бодлогын менежер Б.Пүрэвгарамтай ярилцлаа.

-Юуны өмнө боловсруулалт үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олон болсонд нь баяр хүргэе. Танайх тэргүүн байранд шалгарсан туршлагаасаа хуваалцана уу.

- Баярлалаа. Манай компаний хувьд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын шилдгээр 2019, 2021 онуудад  хоёр дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн байгаа.  Миний хувьд ХАБЭА-н чиглэлээр 9 дэх жилдээ ажиллаж байгаагаас боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тав дахь жилдээ энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ХАБЭА-н бодлогын менежерээр ажиллаж байна.

-Милко компани ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцлийг хэрхэн бүрдүүлж ажилладаг вэ?

- Бидний хувьд 2019 оноос эхлэн MNS ISO 45001 2018 хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг менежментийн тогтолцооны стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж 2021 онд амжилттай баталгаажуулсан. Ингэснээр байгууллагынхаа үйл ажиллагаанд ХАБЭА-н эрсдэлийг зөв удирдах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар стандартыг нэвтрүүлж чадсан.

-Энэ чиглэлд ямар ямар ажлуудыг шинээр санаачлан хийсэн бэ?

-Бид компанийнхаа үйл ажиллагаанд холбогдох ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлагуудыг тогтоож нийцлийг хангах,  ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт арга хэмжээ зохион байгуулах,  ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, удирдлагынхаа  манлайллыг  бий болгоход чиглэсэн олон ажлуудыг төлөвлөн ажилдаг. Тухайбал ажлын байрны үйл явц бүрд аюулыг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлүүдийг хянах, менежментээ тогтмол сайжруулах чиглэлд нилээд анхаарч ажилладаг. Мөн ажлын байранд  хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хэвийн бус нөхцөлтэй ажлын байрыг хэвийн болгох, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах чигэлэлд сайжруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулж хэрэгжилтийг ханган ажилдаг юм.

-ХАБ-ын хангахын тулд ажилтан болон ажил олгогч нарын харилцан оролцоо чухал байх.

-ХАБЭА үйл ажиллагааны ажлуудаас онцлог гэх юм бол ажилтнуудын оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Тухайлбал ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссийн багийг чадвахжуулах сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилтнуудтайгаа хамтран ажилладаг.

ХАБЭА гэхээр нэг л хүний хийх ажил гэж буруу ойлголтууд байдаг.  Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд ажилтан, албан тушаалтан бүрд тодорхой хэмжээнд өөр өөрийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс тэр шаардлагуудыг хангаж ажиллах чиглэлд илүү их анхаарч ажиллах нь чухал.

Ажил ологчийн хувьд ХАБЭА-н эрх үүрэг хариуцлагыг оновчтой тодорхойлж дотоод ХАБЭА-н дүрэм, журмууддаа тодорхой зааж өгч мөрдүүлэх хэрэгтэй.  

-Ер нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд  өөрсдөө удирдлагууддаа ХАБЭА-н талаар мэдлэг мэдээллийг сайн өгч ойлгуулж ажиллах шаардлагатай байдаг. Ажил олгогч нар ХАБЭА-н талаар мэдлэг дутмагаас болж ажилтнуудын эрх зөрчигддөг тохиолдол цөөнгүй гардаг бол байгууллага ч мөн адил санхүүгийн эрсдэл хүлээх цаашлаад үйл ажиллагаа доголдох хүртэл асуудал тулгарч болно.   Тиймээс ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд маань үйл ажиллагаанд тохирсон менежментийг бий болгож байгууллагад учирч болох эрсдэл боломжийн талаар ажил олгогчтойгоо тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллах нь чухал юм.

-Танай компани хувьд  нийт хичнээн ажилтантай вэ?  ХАБ-ын хэдэн мэргэжилтэн байдаг вэ?

-Милко компани 350 орчим ажилтантай 4 үйлдвэртэй бөгөөд “Тэсо” группийн салбар хүнсний чиглэлийн компани. Милко компани хувьд хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хоёр ажилтантай. Ер нь манай удирдах ажилтнууд ХАБЭА-н асуудал дээр маш их манлайлал сайтай оролцдог.  Үйлдвэрийн дарга , албаны дарга нар өөрсдийнхөө эрх, үүрэг хариуцлагын хүрээнд ажилтнуудаа ХАБЭА-н сургалтанд хамрагдахад шаардлагатай цагийг зохицуулж өгөх, Хамтран эрсдэлийн үнэлгээ хамтран хийх гээд ХАБЭА-н асуудал дээр маш сайн хамтран ажилладаг. Үйлдвэрийн менежерүүд маань өдөр тутмын зааварчилгын бүртгэлээ өөрсдөө хэвлээд тавьчихдаг, хяначихдаг байх жишээтэй.

- Үйлдвэрлэлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдал талаас  юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аж ахуй нэгжүүдэд ажиглагдаж байгаа нэг асуудал бол үйлдвэрийн осол гарахгүй ХАБЭА ажилтан хэрэггүй юм шиг ойлгож анхаарал суларч эхэлдэг. Ажил олгогч нар маань ХАБЭА-г зардал гэж хараад эхэлдэг. Аюулгүй байдлыг тогтмол хангаж байж, ажил олгогч маш сайн ойлгож, дэмжиж хүлээж авч  байж ажилтны  аюулгүй байдал хангагдана. Эрсдэлийн талаар ярихаар муу ёр гэдэг уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Эрсдэлийг тогтмол хянаж байж л урьдчилан сэргийлж чадна. 

ХАБЭА-н ажилтан  маш их хариуцлагатай ажил хийдэг. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг 124 цагийн сургалтаар бэлтгэж байгаа нь хангалтгүй гэж миний хуьд үздэг. Ийм богино хугацаанд хангалттай мэдлэг эзэмшээд явдаг нь ховор байх. Тэгэхээр ядаж сургалтын байгууллагууд маань төгсөгч нараа цаашид сайн чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Миний хувьд боловсруулах үйлдвэрийн салбарын компаниудынхаа ХАБ-ын ажилтнуудыг хоорондоо мэдлэг, туршлага солилцъё мэдлэг мэдээллээ үнэ төлбөргүй хуваалцъя гээд клуб хүртэл байгуулсан байгаа.  

Манай байгууллага ХАБЭА-ын сарын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Сонгоинхайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын тамгийн газар, ХАБЭА-ын зөвлөлтэйгөө хамтраад туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ААН байгууллагын, хөдөлмөр аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтнууд манай байгууллага ирж  ХАБ-ын хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцоод явсан байгаа. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03