IBA буюу Олон улсын боксын Холбооны конгресс өнөөдөр эхэллээ. Их хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцож байна.
IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөд Монголын Боксын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна. Уг албан тушаалд нийт 20 гаруй хүн өрсөлдөж байгаа юм.
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож байна.
Сэтгэгдэл