ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРЛОО

Улс төр   Нийгэм 13:50 , 2022-4-28

Монгол Улсын Засгийн газар нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ОУХБ /Жайка/-тай хамтран “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г байгуулж, ашиглалтад орууллаа.

Лабораторийн нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус лаборатори нь хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлт систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд өндрийн унталтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн байна.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн  ажилчдын дурсгалыг хүндэтгэх” өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс 2001 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХолбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн компанит ажлуудыг улс орон даяар явуулж ирсэн. Тус сарын аяны хүрээнд дээрх лабораторийг ашиглалтад оруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ7-2, 13:02ХЗБХ: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6-30, 21:45Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ6-30, 21:32Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа6-27, 19:09УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийлээ6-27, 19:03Бригадын генерал цол хүртээлээ6-23, 21:30Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа6-23, 21:24ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА6-23, 21:21Доргионы шалтгаант өвчин нь хүний биед эргэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог6-19, 21:08ХАБЭА-Н ИНЖЕНЕРТЭЙ, ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ 38 ДУГААР СУРГУУЛЬ6-19, 21:03Б.АМАРСАЙХАНЫГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ6-14, 9:50Сэлэнгэ аймгийн 1500 гаруй хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа6-10, 15:44УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баригдаж буй 960 хүүхдийн сургуулийн барилгын явцтай танилцлаа6-9, 21:06ХАБЭА-Н ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ГИШҮҮД БАРИЛГЫН ТАЛБАЙН ХАБЭА-Н ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА6-7, 12:55ХАБЭА-Н СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА6-7, 12:50Ажлын байрны гэрэлтүүлэг нь буруу төлөвлөлттэй, стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэгийг бий болгодог6-5, 17:00Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо5-31, 14:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв5-30, 18:19УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5-30, 18:15Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлагдлаа5-30, 8:25Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв5-30, 8:21МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН, МАРШАЛ Г.К.ЖУКОВ НАРЫН ЦЭЭЖ БАРИМЛЫГ НЭЭВ5-24, 17:45ХАБЭМТӨВ БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА5-23, 16:27ХАБЭМТӨВ БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА5-23, 16:27Г.Занданшатар: Өрийн буруу бодлогоос чинь болж 2030 онд та бид Монголоос хөөгдөж гарна шүү5-21, 14:16З.Бауыржан: Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ5-19, 12:42“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗУРГИЙН ЭЗЭД ШАГНАЛАА АВЛАА5-16, 19:04“Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлт Налайх дүүрэгт боллоо5-15, 18:22Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдлоо5-15, 18:16Б.Пүрэвгарам: Ажлын байранд ХАБЭА-ыг хангаж ажиллах нь удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос ихээхэн хамаардаг5-14, 17:53Өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд Монголын гурван боксчин өрсөлдөнө5-14, 17:44“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдаан5-14, 16:24Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5-14, 16:03IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна5-14, 15:38“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ5-3, 14:50САЙН УДИРДАГЧ - СБД-ийн ЭМТ-ийн дарга П.Бат-Ирээдүй5-3, 14:40Эрт илрүүлгийн үзлэг 5 сарын 1-ээс эхлэн бүтэн жил үргэлжилнэ5-2, 0:18ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ5-1, 21:03ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА4-28, 13:53ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРЛОО4-28, 13:50