Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа санаачлагыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” уралдааны шилдэг 14 аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцана уу.
- Эрчим хүчний салбарт
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Зүүн хараа салбар
- Төрийн болон үйлчилгээний салбарт
Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р дугаар сургууль
Гэмтгэл согог судлалын үндэсний төв
Орхон аймгийн 4-р дүгээр цэцэрлэг
Радио телевизийн Үндэсний сүлжээ
- Барилгын салбарт
“Улаанбаатар БҮК” ХК
“Таванбогд проперти” ХХК
- Уул, уурхай олборлолтын салбарт
Ачит ихт ХХК
Хүрэн толгой коал майнинг ХХК
- Зам тээврийн салбарт
Улаанбаатар төмөр зам ХНН, Улаанбаатар татах хэсэг
Улаанбаатар төмөр зам ХНН, Толгойт өртөө
- Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт
Милко ХХК
Сүү ХХК
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлцгээе.
Сэтгэгдэл